Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ.
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгах эсэхийг хэлэлцээд, долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амрах шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна.
Долдугаар сарын 20-ны даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж. Иймд Зам, тээврийн яам болоод харъяа салбар байгууллагуудын хариуцлагатай жижүүр, эргүүлүүд 24 цагаар байнгын бэлэн байдалд ажиллах болно.


































































Сэтгэгдэл