"Реал Мадрид" улирлын орлогоор тэргүүлдэг дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ
Испанийн "Реал Мадрид" хөлбөмбөгийн клубуудыг улирлын орлогоороо тэргүүлдэг өөрийн рекордоо шинэчилжээ. Энэ талаар "Реал"-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Тоглогчдын солилцоо, наймаанаас олсон орлогыг тооцохгүйгээр клубын 2024/25 оны улирлын орлого 1.185 тэрбум еврод хүрсэн байна. Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" орлого нь 1 тэрбум еврогийн босго давсан анхны клуб болсон юм.
"Реал Мадрид" 2024/25 оны улиралд Тив хоорондын цом, УЕФА-гийн Супер цомын тэмцээнд түрүүлсэн. Мадридын баг мөн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарсан билээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл