Трамп, Путин хоёрын уулзалт барууны шинжээчдийн сэтгэлийг түгшээж байна

ОХУ-ын Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ болон ОХУ-ын удирдагчид анх удаа Украины оролцоогүйгээр Америкийн цэргийн баазад уулзах гэж байгаад Барууны шинжээчид анхаарал хандуулж байгаа аж. Учир нь, энэхүү дээд хэмжээний уулзалт Оросын байр суурийг хууль ёсны мэт болгох, цаашид Европын ирээдүйд бүхэлд нь нөлөөлж болзошгүй гэж үзэж буй юм байна.
"ТАСС" агентлагийн мэдээлснээр, “Россия” тусгай нислэгийн хоёр дахь "Ил-96" онгоц Анкориж хотод газарджээ. Тус онгоцонд Кремлийн сэтгүүлчдийн бүрэлдэхүүн болон ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын төлөөлөгчдийн нэг хэсэг зорчсон аж.
Flightradar үйлчилгээний мэдээллээр, тус онгоц Аляскийн Анкориж хотын нисэх буудалд газарджээ.
Өмнө нь, Москвагийн цагаар наймдугаар сарын 14-ний 17:40 орчимд өөр нэг Ил-96 тусгай үүргийн онгоц Анкорижид газардсан байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, уг онгоцоор Путин, Трамп нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үүрэг бүхий багийнхан ирсэн байж болзошгүй байгаа аж.
DW-д мэдээлснээр, Трамп "Энэ уулзалт хоёр дахь уулзалтын суурийг тавина. Хоёр дахь уулзалт маш чухал байх болно. Учир нь, тэр уулзалтын үеэр хэлэлцээр хийгдэнэ" хэмээн хэлжээ. Тэрбээр мөн хил, газар нутаг болон бусад асуудлаар буулт хийгдэх тухай дурдсан байна.
Трамп ойрын хугацаанд дараагийн хэлэлцээний бэлтгэлийг эхлүүлэх бөгөөд Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзах гурван боломжит байршлыг судалж байгаагаа дурджээ.
Түүний үзэж байгаагаар, Аляска гурван талт дээд хэмжээний уулзалт хийх хамгийн хялбар хувилбар аж. Трамп "Миний уулзалт хэрхэн өрнөхөөс шалтгаалан би Ерөнхийлөгч Зеленскийд утсаар ярьж, уулзалт болох газартаа урина" гэж онцолжээ.
Эх сурвалж: DW, TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.145.234.36] 2025-08-15 09:28:50
Балтуушны ерөнхийлөгч зелёный