Мөрөөдлийн гоол-2025: Финалын шатны тоглолтууд маргааш Улаанбаатар хотод эхэлнэ

Aдмин / Спорт

Монгол Улсын Боловсролын яам, Монголын Хөл бөмбөгийн Холбоо (МХБХ)-той хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” улсын аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолтууд энэ сарын 24-нөөс Улаанбаатар хотод эхэлнэ.

Энэхүү тэмцээн нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багууд өрсөлдсөнөөрөө онцлог юм. Тэмцээн охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдаж, шилдэг багууд үе шат бүрээс шалгарсаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон.

Мөрөөдлийн гоол тэмцээн нь хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын авьяасыг нээн илрүүлэх, хөл бөмбөгийн хөгжлийг орон даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.