Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна

Энэ оны II улирлын статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 830.8 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь өмнөх улирлаас 7.1 хувиар нэмэгдсэн дүн болж байна. НДШ төлсөн ажиллагчдын 50 хувь нь 2.4 сая төгрөгөөс доогуур цалинтай байгааг Үндэсний Статистикийн Хороо мэдээлллээ.
Нэг ажиллагчид ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байгаа бол үндсэн цалингийн дундаж хэмжээ 2 сая 468 мянган төгрөг байна. Хэрэглээний үнийн индексэд харьцуулж тооцсон голч цалин I улирлаас 80 орчим мянган төгрөг буюу 4.5 хувиар нэмэгджээ.
Үүнээс гадна нийт шимтгэл төлсөн ажиллагчдын 14.1 хувь нь боловсролын салбарын ажиллагчид бөгөөд голч цалин 2 сая 347 төгрөг байгаа нь улсын голч цалингийн үзүүлэлттэй ижил түвшинд байна.
Сэтгэгдэл