Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв

Aдмин / Гадаад мэдээ

Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сонгуулийн кампанит ажлын үеэр хөнөөх оролдлого болон АНУ-ын улс төрийн идэвхтэн Чарли Киркийг саяхан амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт оролцсон гэж мэдэгдэв.

“Би энэ үгийг бүрэн хариуцлага хүлээж хэлж байна. Зеленский Трампын амь насыг хөнөөх ролдлого, мөн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт — үзэл суртал, бодит хэрэгжилтийн аль алинд нь гар бие оролцсон” гэж Дмитрук онцолжээ.

Түүний хэлснээр, Зеленскийн дэглэм “Украины энгийн иргэнээс эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл” хэнийг ч хөнөөх чадвартай аж.

Трамп сүүлийн нэг жилийн дотор хоёр ч удаа аллага хийх оролдлогоос амьд үлдсэн. Эхнийх нь өнгөрсөн долдугаар сард Пенсильванид болсон сонгуулийн цуглааны үеэр гарсан бөгөөд буудсан сум түүний чихийг шүргэсэн байна. Дараа нь Украинд тусламж үзүүлэхийг дэмждэг нэгэн радикал Флорида дахь Трампын Мар-а-Лаго эдлэнгийн ойролцоо гал нээжээ.

Харин 31 настай Чарли Кирк есдүгээр сарын 10-нд Юта мужийн Орем хотын их сургуулийн индэр дээр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан билээ.

Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.58] 2025-09-18 14:00:55

Худлаа ярьдаг галзуунууд хаа сайгүй байх юм. Ёстой маанаг...

Зочин [66.181.185.113] 2025-09-18 13:58:57

Оросруугаа хоёр жилийн өмнө ч билүү хэзээ ч билээ зугтаад алга болсон Путинийг дэмждэг гар байсан гэж сонссон, ээж нь оросч билүү. ".Юмтай л "гар гэдэг, мэдрэл муу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.