Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнажээ


Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнасан зөрчил гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 04-ны өдрийн А/1064 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтыг байнга зохион байгуулан ажиллаж буй. Эргүүл шалгалтын явцад 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвгэрт морьтой хоёр иргэн тарвага хууль бусаар агнаж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Зөрчил гаргасан иргэдийг холбогдох хууль, журмын дагуу БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж, хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгсөн талаар НБОГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл