“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээний хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь “Автомашингүй өдөр–2025” арга хэмжээний хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд хийн халаагуур болон хагас коксжуулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой аюулгүй ажиллагааны зөвлөмж, мэдээллийг иргэдэд хүргэж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн нийслэлийн төвийн бүсэд агаарын чанар болон дуу шуугианы бохирдлын хэмжилт хийсэн бөгөөд энэхүү хэмжилтийн зорилго нь автомашины хөдөлгөөнөөс үүдэлтэй агаар болон дуу чимээний бохирдлын түвшинг тодорхойлох, улмаар иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангахад оршиж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл