Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам болно

Aдмин / Боловсрол

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам 12 дахь жилдээ болно.Тус наадам Хэнтий аймгийн Чингис хотод ирэх сарын 3-наас 5-ны хооронд болно.

Наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдад энэ онд бичсэн Хан Хэнтий нутгийн тухай нэг шүлэг, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ энэ сарын 24-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Өд” сан болон choinom_udsan@yahoo.com хаягаар тус тус илгээх боломжтой.

Ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж дараагийн шатанд 25 яруу найрагчийг тодруулан нэрсийг энэ сарын 29-нд нээлттэй зарлана.

Шалгарсан 25 яруу найрагч “Чингис” хотод шүлгээ унших бөгөөд тэргүүн найрагч гурван сая, дэд байр хоёр сая, гутгаар байр нэг сая, тусгай байрын хагас сая төгрөгийн шагналыг удаах хоёр найрагчдад гардуулах аж.


Сэтгэгдэл

XAAN.CHINGIS [66.181.176.127] 2025-09-15 18:06:48

ZOXIOLJ L.D.ERDENEBAT.BI.JAMD.XAIRTAI KINO ZOXIOLIG BIJSEN.BAINA.8000.SHYLEG.BIJJEE.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.