Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Тус ажлын хүрээнд дээрх дүүргүүдийн айл өрхийн дулаалгын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн юм. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 348 байшин сууц, 624 гэр сууцыг тус тус дулаалаад байна. Дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.185.223] 2025-10-10 20:49:33
Ийм мэт тэтгэмж, тэтгэлэг, халамжаа төр засаг хэзээ болих вэ? 5000 айлыг дулаалахад хичнээн их мөнгө үргүй зарцуулж байна вэ? Татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулаасай. ХАЙРАН МӨНГӨ. Амьдралын боломж муутай, ажилгүй орлогогүй хүмүүс Сонгинохайрхан, БЗД-ийн Амгалан, Улиастай, Хужирбулан орчимд их байдаг юм биш үү?