FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо

Aдмин / Эдийн засаг

Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын манлайлагчдыг нэг дор нэгтгэн харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор Голомт банкнаас жил бүр FMC /Financial Managers’ Convention/ болон Business Conference арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил өнгөрснөөс олж авсан туршлагатаа үндэслэн илүү хөгжингүй ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалан “Back to the future” нэгдсэн уриан дор тус 2 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Эдгээр арга хэмжээнүүд нь тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, бизнес эрхлэгчдийг харилцан туршлага хуваалцах боломжоор хангаад зогсохгүй бизнесийн салбарын цаашдын төлөв байдал, түүнд хэрхэн бэлэн байх талаар өргөн цар хүрээтэй, оновчтой судалгаа мэдээллийг хүргэдгээрээ онцлогтой.

FMC – 2025

Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж буй FMC-2025 арга хэмжээнд Монголын ТОП групп, компаниуд, тэдгээрийн төлөөллийг хамруулсан 600 орчим зочид уригдан оролцлоо.

Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ:

Бид 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 2600 гаруй санхүүгийн менежер, удирдлагуудыг энэхүү арга хэмжээнд хамруулсан байна. Дэлхийн ирээдүйн хөгжил болон эдийн засаг, бизнесийн салбарын дэвшил хиймэл оюун ухаанаас шууд хамаарах нь тодорхой боллоо. Тиймээс энэ удаагийн арга хэмжээнд ирээдүйн бизнесийн чигийг өөрчлөх AI суурьтай технологийн шийдлүүдийг бид хэрхэн оновчтой ашиглаж, удирдаж болох талаар илтгэл, мэдээллүүдийг түлхүү хүргэхийг зорилоо.

Арга хэмжээний зургийг үзнэ үү.

Business Conference – 2025

Business Conference арга хэмжээний хувьд амжилттай хөгжиж, цар хүрээгээ тэлж буй бизнесүүд, шилдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулдгаараа онцлогтой. Энэ жилийн Business Conference-2025 арга хэмжээнд нийт 500 гаруй байгууллагын төлөөлөл, удирдлагууд хүрэлцэн ирж, оролцлоо.

Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа:

Голомт банкны хувьд жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Business Conference арга хэмжээг тасралтгүй 6 жил зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээгээр геополитик, хиймэл оюун ухааны шийдлүүд, макро эдийн засгийн төлөв байдал, шинэ үеийн менежментийн чиг хандлага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлын талаар сонирхолтой илтгэлүүдийг хүргэж, хамтдаа туршлага хуваалцлаа.

Арга хэмжээний зургийг үзнэ үү.

Бизнесийн салбарын нэгдсэн чуулга уулзалтад хүрэлцэн ирж, эдийн засгийн шинэ мэдлэг, мэдээллээр өөртөө хөрөнгө оруулсан нийт зочид, төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.