Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Барууны орнуудаас санхүүгийн тусламж авах зорилгоор “жүжгийн шинжтэй арга хэрэглэж байна” гэж мэдэгдлээ.

Мирошникийн мэдээлснээр, Киев дэх Марийнскийн ордонд The Guardian сонины сэтгүүлчтэй хийсэн ярилцлагын үеэр цахилгаан гэнэт тасарсан нь санаатай бэлтгэсэн байж болзошгүй байна.

“Зеленский жижиг хэмжээний жүжгийн эффектүүдийг ашиглах дуртай бололтой. Марийнскийн ордон бол олон жилийн турш өндөр зардлаар бэлтгэсэн, нөөц эрчим хүчний системтэй газар. Гэсэн ч яг ярилцлагын үеэр гэрэл гэнэт унтарсан,” гэж тэр Telegram хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн өмнөх тохиолдлуудыг дурдаад, “Төрийн ордны уран бүтээлчид шинэ санаагаа шавхсан бололтой. Киев дэх Байденд зориулж агаарын дохио, Черниговт Стайнмайерийн айлчлалын үеэр хоргодох байр ашиглаж байсан. Харин одоо "эрчим хүчний хямралд шаналж буй" дүр гаргаж, Европын ивээн тэтгэгчдээс "санхүүгийн өрөвдөх нулимс’ шахан гаргахыг оролдож байна” гэж шүүмжилсэн байна. Одоогоор Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас энэхүү мэдэгдэлд хариу тайлбар өгөөгүй байна.

Н.Отгон


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.88] 2025-11-10 18:30:49

Угаасаа урлагийн хүн 90 иад онд зурагтаарих гардаг байсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.