МАН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлогын хороог байгууллаа

Aдмин / Улстөр

-Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов-

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.04/ хуралдав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, намын 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог нэмж байгуулж, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томиллоо.

Тус хороо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, Монгол Улсын бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилготой ажиллах юм.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн /2025.11.20/ хуралдаанаар өмнө нь бодлогын долоон хороог байгуулсан бол дээрх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо найм дахь нь болж байна.

Тодруулбал:

  1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
  2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
  3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
  4. Хот байгуулалтын бодлогын хороо
  5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
  6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
  7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
  8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо


Сэтгэгдэл

зочин [66.181.181.79] 2025-12-04 18:33:35

Эрх баригч МАН нэг талаас, төрийн албан хаагчдын тоо сүүлийн 4-5 жилд хэт олширсон, тэр дотроо дарга нарын тоо маш ихэдсэн гээд цомхотгоно гээд байсан уу? гэтэл нөгөө талаас янзан бүрийн агентлаг, хороо байгуулаад шинэ шинэ дарга нарыг томилоод даргын тоог нэмээд байна уу? ахмадын агентлаг ч гэх шиг? ийм агентлаг огтоосоо хэрэггүй ээ. Хэрэгтэй хэрэггүй байгууллага бий болгодгоо больчихмоор юмуу? 100 ямаанд 60 ухна гэдэг болж байна уу?

Зочин [122.201.31.212] 2025-12-04 18:24:40

5Ш,4-Е. нэр томъёоноос цаашгүй.Удахгүй МАНгасуудаа SA,SO,ZA,JA гээд нэр өгөх л үлдлээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.