Төрийн өмчийн музейнүүд иргэдэд үнэгүй үйлчилж байна

Aдмин / Боловсрол

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ гуравдугаар сарын 7-ныг хүртэл улс орон даяар болно.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн уг арга хэмжээ нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой.

Ийнхүү “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.