Зеленский Трампад мөргөлдөөнийг зохицуулах боломжит хугацааг хэлсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-тай утсаар ярих үеэрээ ОХУ-тай үүсээд буй зөрчил мөргөлдөөнийг энэ оны эцэс гэхэд зохицуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн талаар Axios портал нэрээ нууцалсан Украины албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, уг утасны яриа нь Давост болсон хоёр удирдагчийн хувийн уулзалтын дараах анхны харилцаа бөгөөд 30 минут орчим үргэлжилсэн байна.
“Зеленский мөргөлдөөнийг энэ ондоо багтаан дуусгана гэж найдаж байгаагаа хэлсэн бол Трамп дайн хэт удаан үргэлжилж байгааг онцолж, боломжтой бол нэг сарын дотор дуусгахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн” хэмээн нийтлэлд дурджээ.
Украины энхийн үйл явц
Энэ оны нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр Абу-Дабид Москва, Киев, Вашингтоны төлөөлөгчид оролцсон аюулгүй байдлын ажлын хэсгийн хаалттай уулзалтууд болж, АНУ-аас дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөтэй холбоотой шийдэгдээгүй асуудлуудыг хэлэлцсэн байна. Хоёр дахь шатны уулзалтын дараа ОХУ, Украин талууд “157-157” гэсэн тэнцүү зарчмаар олзлогдсон цэргүүдээ харилцан солилцжээ.
Үүний дараа хоёрдугаар сарын 17, 18-нд Женев хотноо энхийн зохицуулалтын гурав дахь шатны хэлэлцээ болсон бөгөөд ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский уг уулзалтыг “хүнд боловч ажил хэрэгч” болсон хэмээн тодорхойлж, Украины асуудлаарх дараагийн уулзалт ойрын хугацаанд болно гэж мэдэгдсэн байна.
Мөн "РИА Новости"-гийн эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээний үеэр талууд ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд дараагийн уулзалтын тодорхой байршил, тов хараахан шийдэгдээгүй ч яриа хэлэлцээ үргэлжлэх аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл
Ард түмнээ хогонд гаргаж байнадоо. [202.126.88.90] 2026-02-26 11:40:56
Украйн энэ дайнд ялагдачихаад өшөө 10 сар Оростой байлдах санаатай юм байхдаа? Нүдүүлсээр байгаад ухаан нь балартчихсан боксчин шиг болчихож. Ядаж байхад англи, франц, германы дасгалжуулагч нар нь "Боль, зогс!" гэж хэлэхгүй юм. Энэ муу Ногоорсон еврей нь украйнчуудаа өрөвдөхгүй, хайрлахгүй ЗААЗАНД явуулаад л байна. Украйны ерөнхийлөгчийнх нь сонгууль энэ жилийн дундуур болох болов уу? Тэгвэл Украйны ирээдүй ӨӨРЧЛӨГДӨХ ШАНС байна уу?