Төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханш суларчээ

Aдмин / Эдийн засаг

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 3561.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.3, өмнөх сарынхаас 11.8 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4179.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 627.4, өмнөх сарынхаас 24.5 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх сард 45.64 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12, өмнөх сарынхаас 0.4 төгрөгөөр, юаньтай харьцах сарын дундаж ханш 511 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 41, өмнөх сарынхаас 7.1 төгрөгөөр суларлаа.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

Иргэн [94.252.75.103] 2026-02-24 14:19:47

Монголд гадаад вхлвтбг хэт их шүтдэг.Гадаадад бол даллорын наймаа буурсаар байна.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.