Ираны Ерөнхийлөгч: Хаменейг хөнөөснийг “ял шийтгэлгүй үлдээхгүй”
Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан "Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг алсан нь гэмт хэрэг бөгөөд ял шийтгэлгүй үлдэхгүй" гэж мэдэгдэв.
Тэрбээр Telegram сувгаараа дамжуулан “Энэ аймшигтай гэмт хэрэг шийтгэлгүй үлдэхгүй бөгөөд Исламын ертөнцийн түүхэнд шинэ хуудсыг нээх болно” гэж бичжээ.
Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн албанаас Иранд цохилтын нэг цуврал дууссан тухай мэдээлсэн байна. Тус мэдэгдэлд дурдсанаар, цохилтуудыг Исламын Бүгд Найрамдах Улсын баруун болон төв хэсэгт байрлах зорилтот объектуудад өгсөн бөгөөд нийт 30 гаруй объект багтсан гэжээ. Үүнд агаараас хамгаалах систем, пуужингийн суурь, цэргийн штабууд болон төрийн байгууллагын объектууд багтсан аж.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ






















.jpg)










































Сэтгэгдэл
Зочин [202.9.46.4] 2026-03-01 12:05:09
Худал мэдээ