Л.Гүндалай: Баярцогт бол энэ зууны хулгай, луйврыг гардан хийсэн хамгийн гол нөхөр
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Гэрчээр урьсан явдалд баярлалаа. Оюу толгойн гэрээ бол Рио Тинто, Айвенхоу майнз гээд олон жил дамжсан, ерөөсөө Монголыг дарлах гэсэн, өөрсдөө дээд зэргийн ашиг авч, биднийг үнэхээр басамжилж, доромжилсон маш том хулгай, луйвар юм шүү гэдгийг хэлмээр байна.
Тэд үнэхээр цагийг нь хүлээж, отож байсан. хэн хэнийг ашиглах вэ, ямар төрийн тэргүүнийг өөрсдийнхөө талд оруулах вэ гэдгээ эртнээс мэдэж, энэ гэрээг яавал хувиргаж, яаж бол яаж огт мэдэгдэхгүй, хэдэн мянган эргэлзээтэй гэрээнүүдийг зориуд монголчуудаар батлуулсан.
Энэ гэрээг хэн ч өөрчлөөгүй, энэ гэрээн дээр хэн ч олигтой хандаагүй. Хэдэн УИХ-ын гишүүн, байнгын хороо нэг юм гаргасан өөр юм байхгүй. Яг энэ зууны хулгай, луйврыг гардан хийсэн нөхдүүд бол энд өөрсдөө сууж байгаа. Хамгийн гол нөхөр нь Баярцогт, энд сууж байна.
Гэрээг голлож хариуцсан, Сангийн сайд байсан нөхөр. Тухайн үед Оюутолгойн гэрээ батлагдсантай холбоотойгоор энэ нөхөр чинь бүр гадаадын нэг хөрөнгийн бирж дээр оччихсон, би бодохдоо Нью-Йорк гэж бодож байна шүү, хонхыг нь цохичихсон зогсож байсан нөхөр шүү дээ.
Тэгээд инсайдер трэйдинг хийгээд, дотоод мэдээллээ ашиглаад, энэ нөхөр чинь бүр 25 сая доллар Швейцарт оффшор дансанд нуучихсан байгаа нь илэрсэн. Өөрөө нэг сая доллар гэж ярьдаг. 25 сая доллар хожчихсон.
Тэгээд одоо энд ичихгүй "Би Монголын төрд гавьяа байгуулсан, 20 мянган хувьсагчтай гээд яриад сууж байгаа. Ийм юм байхгүй ээ. Энэ Оюутолгойн гэрээг хулгай луйвар, мафийн аргаар хийсэн.
Монголчуудыг залилж, луйвардаж, маш олон хуулийг зөрчсөн. Энийг нь шалгахад шууд илэрсэн, бүх нөхцөл байдал, баримт нотолгоо нь байгаа. Тийм учраас энэ Оюутолгойн гэрээг монголчууд яаралтай цуцлаад, Рио Тинтог хөөгөөд гаргах хэрэгтэй. Үргэлжлүүлээд бид өөрсдөө аваад явах хэрэгтэй" гэв.
Мөн тэрбээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал руу бичсэн гэх захидлыг ил болгосон юм.
Тэрбээр "Н.Алтанхуяг "Лондонд юм уу, Англид очоод, Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зураад өгье" гэж бичсэн нь Ерөнхий сайд хүний хувьд хийж болшгүй үйлдэл" гэлээ.


































































Сэтгэгдэл
Зочин [145.53.68.69] 2025-12-10 19:07:17
Гүндалай бол голыг нь олж хэлдэг тархи сайтай хүн шүү.
монгол [66.181.187.111] 2025-12-10 17:48:23
ЭНЭ АЛТАНХУЯГ ЧИНЬ ЯМАР Ч БИЗНЕСМЭН БИШ УЛС ТӨРЧ Ч БИШ ЗҮГЭЭР Л НЭГ БАГШ ШҮҮ ДЭЭ ЯАЖ ТӨР УДИРДАХ ВЭ ДЭЭ, РАМ НЬ ДУТНА, ДУТАЖ Ч БАЙСАН БАЯРЦОГТ БОЛ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ХҮН МӨН ШҮҮ
Зочин [145.53.68.69] 2025-12-10 19:06:32
зөв хэллээ
Зочин [188.162.254.17] 2025-12-10 14:46:31
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!