Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцов

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Эдийн засгийн хөгжлийн төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Зоригт тэргүүтэй багийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Эдийн засгийн хөгжлийн төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Зоригт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үнэлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэн тэргүүлэх салбаруудыг тодорхойлох чиглэлээр хийгдсэн дүнг танилцуулав. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр макро эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй бодлого болон бусал салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засгийн бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.