Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэх өргөдөлд 60.945 иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг УИХ-ын petition.parliament.mn-д байршуулж, иргэдийн саналыг авч байна.
Иргэн Д.Төгс-Арвижих, Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэжээ.
2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр байршуулсан уг саналыг өнөөдрийн /2026.03.05/ байдлаар 60,945 иргэн дэмжиж, саналаа өгөөд байна. 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж санал өгвөл энэ асуудлыг хуулийн төсөл болгон, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм. Тус өргөдлийн хугацаа 8 хоногийн дараа дуусна.
Та дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөх боломжтой.






























































Сэтгэгдэл
Өрнөхтуяа [150.228.177.215] 2026-03-05 16:05:14
Дэмжиж байна
Батсүх [202.126.91.220] 2026-03-05 14:59:19
Дэмжиж байна