О.Цогтгэрэл : Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаа өгч, шалгуулах ёстой
Ардчилсан Намаас "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл "Аливаа асуудлыг хэвлэлээр шуугиад өнгөрөх нь үр дүнтэй биш. Тиймээс УИХ энэ асуудлыг татан авч, нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний үр дүнг баримт нотолгоотой олон нийтэд танилцуулах ёстой. Энэ мафийн нэг хэсэг болсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч, шалгуулах ёстой. Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг мөрдөн шалгах ёстой. Цагдаа, тагнуулын байгууллагыг удирдаж байгаа ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар нь энэ хэргийн оролцогчид. Нэн даруй ажлаасаа чөлөөлөгдөж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Үүнийг УИХ-ын толгой дээр сууж байгаа, эрх баригч намын дарга санаачлан хийх нь зүйтэй. Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриндаа хатуу зогсоно. Асуудал энэ чигээрээ үргэлжилбэл чөлөөлөх биш огцруулах үндэслэл рүү шаардлагаа үргэлжлүүлнэ.
УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. АН 42 гишүүнтэй. МАН болоод тэдний хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80 буюу чуулган хуралдах бүрэн боломжтой. 80 гишүүнтэй МАН-ын хамтрал чуулганы хуралдаандаа оролцохгүй, ирц хүрэхгүй байна гэдэг нь “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буу” гэсэн АН-ын шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх үзэж байна гэсэн үг. МАН бидний шаардлагыг биелүүлэх ёстой. Бид Н.Учралыг өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байгаа" гэв.

































.jpg)
































Сэтгэгдэл