ВВС хоёр мянган ажилтнаа цомхотгоно

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн телевиз радиогийн ВВС корпораци ойрын хоёр жилийн хугацаанд 1.8-2 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна. Ингэснээр тус компанийн ажилтнуудын 10 орчим хувь нь ажлаасаа халагдана. ВВС-гийн ерөнхий захирал Родри Талфан Дэви-гийн ярьснаар, тус компани санхүүгийн хүндрэлд ороод байгаа учраас үйл ажиллагааны зардлаа 500 сая фунт стерлингээр /575 сая евро/ танах шаардлагатай болоод байгаа ажээ.

Цомхотгол хийх гол шалтгаан нь хиймэл оюун ухааны технологи эрчимтэй нэвтэрч буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн салбарт хямрал нүүрлэснээс үүдэлтэй юм. Гуравдугаар сард ВВС-гийн мэдэгдсэнээр, телевизийн хураамжаас ордог орлого 2017 оноос хойш 24 хувиар буурсан байна.

Түүнээс гадна стриминг платформууд, цахим медиа салбарынхан захиалгаар контент хийж, үзэгчид, сонсогчдыг өөртөө татсаар байгаа билээ. Ийм үед ВВС бүтцийн өөрчлөлт хийж, цахим шилжилтийг түргэсгэж, хүч нөөцөө шинэ формат руу чиглүүлэхээс аргагүйд хүрч байгаа юм. Үүний сацуу урт хугацаандаа уламжлалт телевизийн ба радио сувгуудаас татгалзаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, iPlayer платформд шилжихээр төлөвлөж байгаа нь тус компанийн хүний нөөцийн бодлогод нөлөөлжээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.