Сербид олгох 1.5 тэрбумын санхүүжилтийг зогсооно гэж анхааруулав

Aдмин / Гадаад мэдээ

Хэрвээ ардчиллын эсрэг чиг хандлагаа зогсоохгүй бол Серб улсад олгох 1.5 тэрбум еврогийн санхүүжилтийг зогсоож магадгүй гэж Европын Холбоог өргөжүүлэх асуудал эрхэлсэн комиссар Марта Кос Европын парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ.

Гуравдугаар сард Сербид орон нутгийн сонгуулийн үеэр олон тооны зөрчил гарсныг тэрбээр дурдсан байна. Үүний сацуу шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хуулиудыг баталсан, эсэргүүцлийн жагсаал цуглаануудыг хүчээр дарсан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зэргийг сануулжээ.

“Сербид болж буй үйл явдалд бид улам илүү санаа зовниж байна” гэж хатагтай Кос онцлон тэмдэглэээд, ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн хувиар тусламж дэмжлэг авахад шаардлагатай нөхцлүүдийг тус улс хэрхэн биелүүлж байгааг Европын комисс үнэлж дүгнэнэ гэдгийг дурдлаа.

Серб улс ЕХ-оос 100 сая евро авсан бол одоо 1.5 тэрбум еврогийн санхүүжилт эргэлзээтэй болоод байна. Европын комисс ойрын үед Серб дэх нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргах ажээ.

Оросын арми Украинд халдан довтолсноос хойш ЕХ-ны зүгээс Серб болон Балканы хойгийн бусад улсыг Европын интеграцид нэгтгэх үйл явцыг эрчимжүүлж байна. Энэ нь Оросын тал бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй.

Сербийн Ерөнхийлөгч А.Вучич Европын интеграцийн чиг шугамыг баримталдаг боловч Оростой нягт харилцаатай хэвээр байгаа юм. Хэдийгээр Европын комиссоос анхааруулсаар байсан боловч тэрбээр Москвад болсон Ялалтын баярын үйл ажиллагаанд оролцжээ. Мөн Серб улс Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй байна.

Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.68] 2026-04-21 14:33:57

Энэ муу еврейчүүд дэлхийн толгойд гарна ч гэж юу байхав. Гонжийн жоо байлгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.