Жүдо бөхийн ААШТ Ордос хотод эхэллээ

Aдмин / Спорт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 19 орны 200 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Тэмцээний хөнгөн буюу эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм. Манай улсаас дээрх дөрвөн жинд таван жүдоч барилдана. Тодруулбал,

60 кг-д Т.Түмэнжаргал эхлээд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНАСАУ, БНСУ-ын жүдочдын ялсан тамирчинтай

66 кг-д К.Ёолк АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Нармандахтай, Ө.Жанцандорж Киргизийн Адис Орозмаматовтай

48 кг-д Ж.Анударь Казахстаны Диана Буркееватай

52 кг-д М.Нандин-Эрдэнэ Япон, Тайванийн ялсан бөхтэй барилдахаар сугалаа татжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ААШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан. Тэгвэл өнгөрсөн жилийн тивийн аваргаас Монголын жүдочид дөрвөн медальтай эх орондоо ирсэн билээ.

Хэсгийн барилдаан 11:00, медалийн төлөөх барилдаан 16:00 цагт эхэлнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.