З.Энхболдыг улс төрийн захиалгаар шоронд хорьсон гэж хардаж байна

Aдмин / Улстөр

З.Энхболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг үйлдсэн хэмээн үзэж хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хассан билээ.Түүнийг улс төрийн захиалгаар шоронд хорьсон хэмээн намынх нь нөхөд хардаж буйгаа илэрхийлсэн. З.Энхболдын талаар улстөрчдийн хэлсэн үг,баримталж байгаа байр суурийг хүргэе.

Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга асан А.Гансүх: -З.Энхболдыг шүүхээр оруулж байгаа юм уу? З.Энхболд хэзээ ч гэмт үйлдэл хийхгүй хүн. 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажилласны дараа түүнийг шалгасан, буруутгах юу ч олоогүй. Энэ хүн төрийн зүтгэлтэн. Дүү нь бизнесмэн. Дүүгийнх нь бизнестэй холбож шалгаад байх шиг. З.Энхболд бизнес гэж мэдэхгүй, шуналгүй, хор нь гарчихсан. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойг хууль бус хувьчлалаас авч үлдсэн гавьяатан. Түүх гэрчилнэ. Хэрэв З.Энхболд бүлэглэлтэй хуйвалдаад зүгээр л дуугүйхэн суусан л бол тэр өнөөдөр дэлхий даахгүй баян байх байлаа. Тэр мөнгийг сонгоогүй. Түүнд баяжих тухай ойлголт байхгүй.

З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: -Миний үйлчлүүлэгч З.Энхболд гэмт хэрэг хийгээгүй. Тийм ч учраас өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах байр суурьтай байсан, цаашид ч энэ байр суурийг баримтлан цагаадна гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь ч гэсэн шүүхээр цагаатгагдаж байсан.

УИХ-ын гишүүн,АН-ын дарга асан Л.Гантөмөр "З.Энхболд төсвийн мөнгө идээгүй, өөрийн гарын үсгээр шийдвэр гаргаагүй. З.Энхболдод энэ хэрэг дээр түй ч оролцоо байхгүй. Харин З.Энхболд хэрэгт оролцсон мэтээр ЗТЯ-ны газрын дарга нар мэдүүлэг өгсөн гэж ойлгож байна" гэв.

Шүүгдэгчид холбогдсон хэргийхээ талаар ингэж мэдүүлэг өгч байв.

Шүүгдэгч З.Энхболд: -Өмнө нь цагаатгасан шийдвэр гарсан. Гэтэл дахиад яллах дүгнэлтээ үг, үсгийн зөрүүгүй давтаж уншиж байна. Ялагдсан яллах дүгнэлтээ өөрчилж оруулж ирэхгүй бол шүүх өмнөхтэй л адилхан шийднэ шүү дээ. Гурав дахь удаагаа яагаад өөр юм оруулж ирж уншихгүй байгааг прокуроруудаас асуумаар байна. Прокурорууд өмнө нь нэг удаа ялагдсан шүү дээ.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан: -З.Энболд, Б.Энх-Амгалан хоёр яаж яваад гэмт хэргийн хатгагч, хатгуулагч болчхов оо. Үүнийг би ойлгохгүй байгаа тул дахиад тайлбарлуулмаар байна.

Би З.Энхболдын хамаарал бүхий компаниар нэг хүрз нүүрс ч угаалгаагүй. Бид хоёр ямар ч холбоо хамааралгүй хүмүүс. Би Зам тээврийн, хөгжлийн яаманд, З.Энхболд Төрийн ордонд суудаг байсан, хоёулаа л төрийн хамгаалалттай газарт ажиллаж байсан. Бид хоёр уулзаж байсан бол тэр хамгаалалтын газарт нь бүртгэгддэггүй юм уу. Ийм бүртгэл байгаа юм уу, шалгаад өгөөч. Бид хоёр нэг ч удаа уулзаж, нэг удаа утсаар ярьж үзээгүй. Уулзсан, утсаар ярьсныг нотлох нэг ч баримт байхгүй гэж мэдүүлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Ж.САНДАГДОРЖ


Сэтгэгдэл

Irgen [202.9.40.174] 2026-05-08 10:33:56

ZI uotai ch bsan SU.Saran avgai.Badamjunai shig ideegui bhaa.EK d ner tsever gants hunee hucheer MAN zahialj hiilgelee.Bayrtsogt ch MAN zahialgaar garsan.MAN hugshin .evged hen ch EK bolohoor bolj.Bayrtsogt n Erdene shig shagnalaa avaad zailna.Buzaruud Dorjhandaa shuteed bdg.ZI bol mundag uls turch.ediin zasagch.Batnairamdal.Lyvsanjamts.Tuvshin.Shijir.D.Enhtuvshin.TSogtbaatar saud asan.Bulgantuya iim chadvarlag zaluusiig nam darj bga buzaruud.Huviin surguuliin havtastai ES uogoo ch chadahgui.medleg n hurehgui.Z.Enhboldiig gargah talaar duugaraach emhii Bayrtsogt bayrlaj bnuu.zailsan durak.

Зочин [202.9.41.28] 2026-05-08 09:48:44

Энхболд нүүрс талдаа ААНэгжтэй л юм бншдээ. Сүүлийн хүний мэдүүлгийг хардаа

Зочин [202.179.27.154] 2026-05-08 09:26:06

Жонкуу өөрөө шоронд хийгээ биз


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.