Ирэх долоо хоногоос дараах байршилд халуун ус хязгаарлана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 2026 оны зуны төлөвлөгөөт их засварын ажлаа эхлүүлжээ. Энэ хүрээнд халуун усны хязгаарлалтад орох эхний ээлжийн бүсчлэлийг танилцууллаа.
Тодруулбал, тавдугаар сарын 18-наас 28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд БӨҮР, Говь-2 орчим, Вива сити, Шинэ Яармаг, ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлах аж. Их засварын хүрээнд 2Ф400 мм-ийн голчтой 295.5 хос метр шугамыг шинэчлэх, магистраль авто зам доогуур нэвтрэх сувагчлал хийх, буцах шугамыг өргөтгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.




































































Сэтгэгдэл