Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Aдмин / Орон нутаг

Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 22:26 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.