Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ
Египетийн археологичид археологийн хоёр том олдвор илрүүлснээ зарласны нэг нь тус улсын баруун цөлөөс олдсон, Византын үеийн маш сайн хадгалагдаж үлдсэн хотын балгас юм. Дахла баянбүрд болон Александрия хотоос холгүй орших Марина эл-Аламейн археологийн бүсээс олдсон эдгээр сүүлийн үеийн олдворууд нь түүхийн дурсгалт газруудын аялал жуулчлалд түшиглэсэн Египетийн аялал жуулчлалын салбарыг сэргээнэ гэж тус улсын засгийн газар найдаж байна. Аялал жуулчлал нь стратегийн чухал ач холбогдол бүхий Суэцийн сувгийн хамтаар бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа Египетийн гадаад валютын орлогын гол эх үүсвэрт тооцогддог.
Эхний олдвор нь Египет Византын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан IV зуунд Дахла баянбүрдийн оршин суугчдын өдөр тутмын амьдрал, хот байгуулалтын хөгжил, эдийн засгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэж Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлсэн байна.
Түүхийн дурсгалт зүйлсийн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам эль-Лейтигийн хэлснээр, илрүүлсэн суурингийн гудамжны зохион байгуулалт нь задгай талбай болон нийтийн зориулалттай орон зайг үүсгэсэн хойноос урагш чиглэсэн гол замууд болон тэдгээрийг огтлох зүүнээс баруун тийш чиглэсэн гудамжнуудаас бүрдсэн ажээ. Мөн тус суурингийн төв хэсэгт, гол гудамжнууд руу харан байрлах IV зууны дунд үед хамаарах сүм болон хотын захыг хамгаалах зориулалттай харуулын хоёр цамхгийн туурь олджээ.

































































Сэтгэгдэл