Хилийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Д.Тулга / Улстөр

chuulgan

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Одоогоор чуулган түр завсарлаад байна. Үдээс хойш Хилийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өчигдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан саналыг судалж нягтлан хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдинй талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэснийг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн.

Тухайлбал, ажлын хэсгийн саналаар хуулийн төслийн 3.1.3 дахь заалтыг "гэрээт хилчин" гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг, төслийн 3.1.17 дахь заалтыг "хилчин" гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг гэж тус тус өөрчлөн найруулахаар болсон. Мөн төслийн 3 дугаар зүйлд "хил орчмын нутаг дэвсгэр гэж хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг" гэсэн агуулгатай 3.2.14 дэх заалт нэмэх, төслийн 17 дугаар зүйлд хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд хяналт тавих дарааллыг зааж өгөхөөр болсон юм. Үүнд: улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах, улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллагууд хяналт тавих, түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэж байхаар зохицуулсан юм.

Түүнчлэн улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, харин хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга баталж байх, хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд нэг жилийн хугацаатайгаар хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох бөгөөд хилийн боомтын журам зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгохоор ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүд дэмжсэн.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.