Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
“Капитрон” банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд дөрвөн өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд гавьяат тамирчин Д.Отгондалай, Б.Түвшинбат нар оролцоогүй ч “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медаль, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тулалдсан нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан.
У.Мөнх-Эрдэнэ гавьяат боксын рингэд гараагүй гурван жил болсон ч 35 насандаа 64 кг-ын жинд аваргалсан нь тэмдэглүүштэй зүйл боллоо хэмээн спорт сонирхогчид магтан сайшааж байна. Түүнтэй алтан медалийн төлөө 15 насаар дүү “Хүч” спорт хорооны тамирчин М.Батбаяр хүч үзэж ялагдсан аж.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл