Засгийн газрын ээлжит хуралдаан болно

2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт:
МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99988648
11:00 цагт:
“Дорныг дурандахуй Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
БУСАД
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
- “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
12:00 цагт:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газрын харилцааны чиг үүргийг таниулан суртачлах, хууль эрх зүйн чиглэлээр Мандал сумын ЗДТГ-ын хурлын танхимд мэдээлэл өгнө.
-Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл