Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт болно

2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт:
Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт Төрийн ордонд болно. Утас: 80100107, 88059506
11:00 цагт:
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “ Франц, Монгол хоёр Улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.
12:00 цагт:
“Эх орон-Аугаа ялалт” номын нээлт Офицеруудын ордонд болно. Утас: 99749024
13:00 цагт:
Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол МҮЭСТО-д болно. Утас: 99038042
14:00 цагт:
“Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.
-Орхон аймагт “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулна.
-Дундговь аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран "Спортын сэтгэл зүй" сургалт зохион байгуулна.
-Хаврын бүсийн хурдан морины уралдаан Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан суманд болно.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл