Ж.Амарсанаа: Хүүхдийг -15 ХЭМЭЭС БАГА ҮЕД 11-14 ЦАГТ зайлшгүй салхилуулах шаардлагатай

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Агаарын бохирдол ихтэй, хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд нярай болон бага насны хүүхдээ хэрхэн ханиад томуунаас хамгаалах, эцэг эхчүүд өөрсдөө томуу туссан бол хүүхэддээ халдаахгүйн тулд хэрхэх ёстой, нэгэнт өвдөж өндөр халуурч, таталт өгвөл анхан шатанд ямар туслалцаа үзүүлж болох, агаар салхинд өдөрт хэр хугацаанд гаргах ёстой, эсвэл гаргахгүй байх ёстой юу гэх зэрэг эцэг эхчүүдийн дунд байдаг эргэлзээтэй асуудлуудаар “Анжел” эмнэлгийн эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-ХҮҮХДЭЭ САЛХИЛУУЛАХГҮЙГЭЭС АРХАГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТМАГШИЛД ОРНО-

-Энэ их агаарын бохирдолтой үед бид нярай болон бага насны хүүхдээ гэрийнхээ ойролцоо гадаа гаргаж салхилуулах нь зөв үү? Ихэнхи ээж аавууд утаатай тул дэмий гэж бодон хүүхдээ гэрт нь хэдэн өдрөөр “хорьж” байна.

-Өмнө нь ч гэсэн утаа байж л байсан шүү дээ. Манайд утаанаас гадна хөрсний бохирдол их бий. Гэхдээ хүүхдээ огт гаргахгүй, гэртээ байлгаад байхаар архаг хүчилтөрөгчийн дутмагшилд орж, энэ нь цаашлаад тархин дахь хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдалд хүргэнэ. Үүнийг хүмүүс тархины даралт гэж хэлдэг. Тиймээс хүүхдээ агаарт зайлшгүй гаргах хэрэгтэй. Өдөр утаа нилээд багасдаг “цонх үе” гэж бий болоод байгаа нь 11-14 цагийн хооронд байгаа тул энэ цагуудаар хүүхдээ гаргаж болно. Мэдээж арай дулаахан өдрүүдэд сонгож гаргана. Мэдээж уул модтой газарт гаргавал их зүгээр. Гэвч хүн болгон тийм боломжгүй учраас өдрийн утаа багатай цагийг сонгон хүүхдээ тодорхой хугацаанд гаргаж байх хэрэгтэй.

-Дулаан гэхээр хэдэн хэмээс доош бол гаргаж болно гэсэн үг вэ?

-“-15” хэмээс дулаан үед гаргаж болно. Гэхдээ хүүхдийнхээ өлгийг маш сайн тааруулж гаргах нь чухал. Хүүхдээ өлгийдөж салхилуулчихаад орж ирэхэд хүүхэд чинь даарсан эсвэл усан хулгана болтлоо халууцчихсан байвал өлгий чинь тохирохгүй байна гэсэн үг. Мэдээж халууцаж байгаа бол өлгийг нь нимгэлнэ. Монголын цаг агаар тогтмол биш учир өдрийн температураас хамаараад яаж өлгийдөх нь өөр өөр байна. Харин гарчихаад орж ирэхэд хүүхэд чинь гэртээ ямар байдаг түүн шигээ байж чадаж байвал өлгий нь таарч байна гэсэн үг юм. Бага насны хүүхдийн хувцаслалт ч ялгаагүй.

-Гарах үнэхээр боломжгүй ээжүүд эсвэл эмээ, өвөө нарт өөр боломж бий юу?

-Бүр арга ядсан үед цонхоо сайтар онгойлгоод яг гаргах гэж байгаа мэт хувцаслаж, өлгийдөөд 30-40 минут орчим салхилуулж болно. Өдөрт дунджаар 1 цаг орчим салхилуулбал хүүхэд тайван байхаас гадна хүчилтөрөгчийн хангамж сайтай байж дархлаа нь сайжирна. Харин өтгөн утаатай үед хүүхдийг гаргахгүй. Нэмж хэлэхэд, эцэг эхчүүд модтой уултай газар очиж хүүхдээ салхилуулж байна гээд дааруулаад байна. Амралтын газар байж байхдаа гал түлж, гэрээ огцом халааснаа хүүхэд хөлөрсөн үед агаарт авч гараад дааруулах тохиолдол их байдаг. Үүнээс гадна эцэг эхчүүд өөрсдөө ч хувцсаа сайн тохируулж өмсөх хэрэгтэй. Жишээлбэл, аав нар гадаа тамхилах гэж гарахдаа углааштай гарчихаад даарчихдаг. Энгийн л зүйл дээр алдсанаас ханиад хүрдэг шүү дээ. Хоёрдугаарт, дэлгүүр хоршоо гарахдаа ч хувцсаа тааруулах хэрэгтэй. Гадуур явахдаа энгэрээ задгайлчихаад явж байдаг хүмүүс ч үүнд хамаатай. Ингээд л хүний хоолой сэрвэгнээд ханиад томуу эхэлж, улмаар хүүхэддээ халдаана. Даарахаараа хүний дархлаа дарангуйлагдаж амархан өвддөг шүү дээ.

-Хэдийгээр хичээл сургууль амарсан ч эцэг эхчүүд ажилдаа яваад орой ирэхдээ төрөл бүрийн вирус аваад очиж байгаа. Ийм тохиолдолд эцэг эхчүүд яг ямар дэглэм баримтлах ёстой вэ?

-Ханиад томуу тусаагүй ч ээж аав гаднаас орж ирлээ. Гараа угаалаа, хувцасаа солилоо, амаа зайллаа, одоо харин хүүхэддээ хүрнэ. Харин ханиад томуу нэгэнт туссан аав ээжүүд хамгийн түрүүнд гараа маш сайн угааж хэвшинэ, маскаа зүүнэ, хамар амаа байнга зайлна. Ядаж л сода, давстай ус, Тамедин аль нь ч байж болно. Уг нь бүр шүд, амаа угаах ёстой. Энгийн л юм шүү дээ. Маш сайн шингэн ууна, үүнд ус дийлэнх хувийг эзлэх ёстой. Мөн гэртээ ирээд амралтаа зохицуулж, унтах цагтаа унтах нь маш чухал. Хэрэв нойр муутай яваад байвал дархлаа суларна л гэсэн үг. Нойр муутай, ядруу хүн гаднаас халдвар авахдаа маш амархан. Тэгэхээр анхан шатны дэглэмээ сайн барих хэрэгтэй.

-ХҮҮХДЭД ХҮРЭХ ТООЛОНД ГАРАА УГААХ НЬ СҮРЖИГНЭЛ БИШ-

-Ээжээс хүүхдэд ханиад томуу халдах нь бага байдаг гэдэг. Энэ үнэн үү?

-Хөхүүл үед ээжээс халдварт өвчин халдах нь бага байдаг. Нэг организм гэж явдаг ч яг баталсан нь байдаггүй. Харин бусад хүмүүсээс шууд халдана. Үүнд, эмээ өвөө, аав, ах эгч нар орно. Хөхүүл ээж ханиад нь хүндэрсэн мөртлөө хүүхдэд нь халдсан тохиолдол бага байдаг. Гэвч ингэж хэллээ гээд халдвар хамгааллын дэглэм алдаж болохгүй.

-Гараа хэдэн цагийн давтамжтай угаах ёстой вэ?

-Хүүхдийнхээ живхийг сольсон л бол саяхан угаасан ч байсан хамаагүй заавал угаана. Ингэж байж хүүхдээ хөхүүлнэ. Хөхөө хөхүүлж байхдаа удирдлага барьж, утсаар ярьсан бол шууд хүүхэддээ хүрч болохгүй, гараа угаана. Орчны бохирдлоос шалтгаалсан халдвар маш их. Ханиадыг агаар дуслаар дамждаг гэж байгаа боловч нийт ханиадны 70-75 хувь нь гараар дамждаг шүү дээ. Хүмүүс амаа гараараа дарж ханиагаад байдаг учир гарт маш их хэмжээний халдвар байж байдаг.

-Иймэрхүү байдлаар гараа угаах зөвөлгөөг хүмүүс хэт их цэмцэгнэсэн, “сүртэй юм” гэх зэргээр хүлээн аваад байдаг шүү дээ?

-Тийм байсан. Одоо харьцангуй гайгүй болсон гэж бодож байна. Гадны улс орнуудад энэ бол энгийн дэглэм, манайд харин сүржигнэж байгаа юм шиг санагдаж магадгүй. Ялангуяа эмээ өвөө нар “Та нар битгий ингээд бай, бид нар та нарыг зүгээр л өсгөчихсөн, битгий маяглаад бай” гэдэг. Яг үнэндээ тэр үед ч өвчлөл их байсан шүү дээ. Цэцэрлэгээс эмнэлэг, эмнэлэгээс цэцэрлэг рүү дамжсаар л сургуульдаа ордог байсан байдаг. Тэгэхээр эрүүл ахуйн дэглэмээс шалтгаалж л ханиад томуу ихэсч байна гэж хэлнэ.

-Та өмнө H1N1 вирусын халдварын үед өндөр халуурдаг талаар хэлж байсан. Ийм үед эцэг эхчүүд шууд халуун бууруулах эм өгөх нь зөв үү?

-Халуун бууруулах эм өгөх заалтад -38.5-аас дээш бол өгнө гэсэн байдаг. Гэхдээ хүүхдийн жинд тохирсон эм байх ёстой. Халуун бууруулах эмнээс Парацетамол хамгийн эхний сонголт буюу гаж нөлөө багатай гэж үздэг. Үүнд дарагдахгүй бол Нурофен байж болно. Гэхдээ хүүхдээ халууруулаад л зөвхөн халуун бууруулах эм өгөөд 2-3 хоног гэрт нь байлгаад байж болохгүй, эмчид үзүүлэх ёстой. Эмч эмийг тохирох тунгаар зөвлөх учир өөрсдөө дур мэдэн ихээр, олон хоногоор өгвөл хордлогод орох аюултай. Нөгөөтэйгүүр элэг, бөөрөнд муугаар нөлөөлөх сөрөг нөлөөтэй тул нэгийг нь эмчилж байна гээд нөгөөг нь муутгаад байж болохгүй.

-ХҮҮХЭД ТАТАЛТ ӨГСӨН ҮЕД МЭДРЭЛИЙГ НЬ ӨӨР ТИЙШ ХАНДУУЛНА-

-Халуун бууруулах механик аргууд хэр үр дүнтэй вэ?

-Халуун бууруулахын тулд спиртээр арчихаа больсон. Харин хүйтэн жин тавьж болно. Нярай хүүхэд бол малгайг нь тасалгааны температур бүхий усанд норгоод л өмсгөчихөж болно, алчуур норгоод толгойд нь жин тавьж болно. Хувцсыг нь нимгэлж болно, гэхдээ бүр чармай нүцгэн байх ч биш. Гэхдээ -38.5 хэмээс дээш гарсан бол зайлшгүй эмийг нь өгнө. Мөн эцэг эхчүүд эргэлзээтэй зүйлээ заавал эмчээс асуугаарай, “Би ингэж бодсон, тэгж бодсон” гээд хүүхдээ халдвартай нь байлгаад байдаг, гэтэл хүүхэд маш хурдан явцтай хүндэрдэг шүү дээ.

-Эм лаа хоёрыг зэрэг хэрэглэж болох уу?

-Эмнүүд олон төрлийн нэршилтэй мөртлөө яг ижил тун, найрлагатай байх нь элбэг. Ийм тохиолдолд хоёр эмийг нэг дор хэрэглээд хордлогонд орчихсон тохиолдол их байдаг. Тэгэхээр эмчийнхээ заавраар эмээ хэрэглэвэл эрсдэл бага. Тухайлбал, Ибупрофен болон Нурофен хоёр адилхан, Парацетамол Панадол хоёр нэг эм. Тиймээс эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Үүнтэй адил эм лаа хоёрыг аль болох зэрэг хэрэглэхгүй. Үнэхээр хүүхэд аргагүй байдалд орсон тохиолдолд хэрэглэчихээд, хурдхан нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

-Мөн өндөр халуурсан хүүхдүүд таталт өгөх нь маш их байна. Ийм тохиолдолд эцэг эхчүүд гэрийн нөхцөлд хамгийн эхлээд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Таталт хэр их өгч байгаагаас шалтгаална. Таталт өгнө гэдэг мэдрэлийн дамжил эмх замбараагүй болсон гэсэн үг. Халуурлаас үүдсэн таталт харьцангуй хүндрэл өгөх эрсдэл бага гэдэг юм билээ. Харин мэдрэл гэмтсэнээс үүдэн таталт өгвөл маш аюултай. Тэгэхээр аль болох тайвшруулах гэж үзнэ. Уг нь таталтыг зогсоох эм гэж байдаг. Тийм боломжгүй үед эцэг эхчүүд сандраад нүүр ам руу нь үлээж, сэгсэрч гэмтээчих гээд байдаг. Аль болох тэгэхгүй, тайван байх хэрэгтэй. Хүүхэд таталт өгч, амьсгал түгжлээ гэхэд 20 секунд хүртэл амьсгал түгжиж болно. Хүүхдэд таталт илэрсэн даруйд өргөн ор эсвэл шалан дээр байрлуулж, аль болох хурц ирмэгтэй зүйлээс холдуулна. Хажуугаар нь хэвтүүлнэ. Энэ нь хэл болон шүлс амьсгалын замд орж бөглөрөхөөс сэргийлнэ. Том хүүхэд бол аманд юм хийх, хуруугаараа хэлэн дээр дарахыг хориглоно. Таталт намжсаны дараа хүүхэд амьсгалж буйг шалга. Хэрэв амьсгалахгүй бол зохиомол амьсгал хийнэ. Харин таталтын үед зохиомол амьсгал хийж болохгүй. Хүүхдийг бүрэн сэргэтэл орхиж явахгүй, яагаад гэвэл таталт нь дахин давтагдаж болох юм. Таталт бүрэн намжаагүй тохиолдолд хүүхдэд уух эм болон шингэнийг өгөхгүй, яагаад гэвэл хүүхэд залгиж чадахгүй. Хэрэв хүүхэд халуунтай байвал шулуун гэдсээр парацетамол лаагаар хийнэ.

-Өвлийн улиралд хүүхдийнхээ дархлааг дэмжих зорилгоор эцэг эхчүүд элдэв витамины комплекс өгдөг. Энэ зөв үү?

-Витамины дутагдал тодорхой бол ууна. Витамины дутагдалгүй үед өгвөл илүүдэл болж болно. Ялангуяа “Д” витамины илүүдэл их бий. Д витамин дутагдаж байгаа, илүүдэж байгаа шинж тэмдэг яг ижил байдаг учраас ээж аавууд сайн анхаарах хэрэгтэй. Хэрэв илүүдвэл эмчилгээ нь илүү төвөгтэй буюу хордлого тайлах, эм уулгах гэх мэт эмчилгээ хийдэг. Витаминд агуулагдаж буй нэмэлт амт оруулагч нь хүүхдийн шүд гэмтээж болох тул витамин уулгасны дараа шүдийг цэвэрлээрэй. Шүдийг нь цэвэрлээгүйгээс хүүхдийн шүд бутарчихдаг гэдгийг мартаж болохгүй. Ер нь витамины илүүдэл, дутагдлаасаа илүү хор хохиролтой.

-ХҮҮХДИЙН ГАРЫГ ГУРВАН ЦАГ ТУТАМД УГААЖ, ЭНГИЙН ҮЕД Ч
ХАЛУУН БҮЛЭЭНИЙГ НЬ ҮЗЭЭРЭЙ-

-Бид хүүхдээ халдвараас сэргийлэх маш олон зөвлөгөө, зөвлөмж уншдаг ч хамгийн чухал зүйл нь юу вэ гэдгийг төдийлөн сайн барьж авдаггүй. Хүүхдээ ханиад томуунаас сэргийлэх хамгийн чухал зүйлсийг та манай уншигчдад хэлж өгөхгүй юу?

-Олон нийтийн газраар явахдаа байнга маск зүүнэ. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахад, автобус унаанд явахдаа гэх мэт байнга маск зүүлгэнэ, өөрөө ч ялгаагүй зүүж халдвараас хамгаалах хэрэгтэй. А хүрээний H1N1 вирусын халдвар ихэссэн гэж байгаа. Үүний гол шинж тэмдэг нь халууралт. Ойролцоогоор 38-40 хэмийн халуунд хүрч байгаа. Тиймээс хүүхдийнхээ халууныг энгийн үед ч хамаагүй тогтмол хянаж байх нь асаргааны чухал хэсэг. Учир нь халуурахаас гадна хүүхэд даарсан байна уу гэдгийг ч мэдэх боломжтой. Даарна гэдэг нь -36 хэмээс доош байхыг хэлнэ. Даарах юм бол өмнө хэлсэнчлэн дархлаа нь сулрана. Үүнээс сэргийлж хүүхдийн халуун, бүлээнийг тогтмол буюу хүүхдийн биеийн байдлаас шалтгаалж 30 минутаас 3 цагийн давтамжтай үзэж шалгана. Хоёр сараас дээш хүүхдийн гарыг ядаж бүлээн алчуураар өдөртөө 3 цагийн зайтай цэвэрлэх ёстой. Би өглөө угаасан, өдөр угаадаг, оройн угаана гээд байдаг. Үгүй шүү дээ, гурван удаа угаах хангалттай биш. Хүүхэд байнга гараа амандаа хийх гээд байдаг энэ үед угаах нь маш чухал. Уг нь бүр савандаж угаах ёстой. Одоо бактерын эсрэг саван хүүхдэд ашиглахаа больсон тул хүүхдийн зөөлөн саван хэрэглэж болно. Мөн хоолоо сайн тохируулна. Ингэхдээ аль болох олон төрлийн ногоо орсон, халуун шингэн шөл сайтар уух хэрэгтэй. Түргэн хоолноос аль болох татгалзаж, гэртээ очиж хооллон дархлаагаа дэмжээрэй. Мөн цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд гэртээ ирээд дүүгээ үнсэх гээд хүрээд ирдэг. Цэцэрлэгээс ямар халдвартай ирж байгааг мэдэхгүй учраас “том хүүхдүүддээ маш эвтэйхнээр учирлаж, тайлбарлаж, ойлгуулж” өгөх нь зүйтэй. Энэ мэт энгийн л юм ахиад хэлэх нь дээ.

-Баярлалаа, танд уншигчдад маань нэмж хэлэх зүйл бий юу?

-Баяр ёслол болох гэж байгаа тул үнсэх гээд дайраад байгаа улсад сайтар учирлаж, зөвөөр ойлгуулж өгөх чухал гэдгийг сайтар санаарай. Бүр нялх хүүхэдтэй хүн айл хэсэж, айл хүлээж авах уг нь шаардлагагүй. Зарим хүмүүс, тухайлбал, эмээ өвөө нар ялангуяа гомдох гээд байдаг талтай. Уламжлал ярьж томуу их дэгдсэн үед дөнгөж төрсөн хүүхдийн “угаалга” хийнэ гэж байх жишээтэй. Ингээд л нярай хүүхдийг ханиад хүргэдэг. Таны хүүхэд яаж бойжих ёстой юм, та бүхэн ямар дэглэм барих ёстой юм гэдгийг эцэг эхдээ сайн ойлгуулах хэрэгтэй. Таны хүүхэд болохоос эмээ өвөөгийн хүүхэд биш шүү дээ. Юм өөрчлөгдөөд л байна, тиймээс дээр үеийнхээрээ байвал дээр үеийнх шигээ өвдөөд л явна гэсэн үг. Гэхдээ хүмүүс өөрсдөө энэ талаар мэдлэг, мэдээлэл сайтай болсон учир зөвлөгөө өгөхөд маш эвтэйхэн хүлээж авдаг болсон байна. Мөн зарим хүмүүс өөрийгөө ханиад хүрэх гэж байгааг мэдсэн, шинж тэмдэг нь илэрсэн л бол нялх хүүхэдтэй айлд бүү ор. “Гомдчихно, уурлана” гэж айлтгүй. Үнэнээ хэлж, өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Өдийд уг нь хичээл сургууль амарчихсан болохоор томуу арай багассан байна. Эмээ өвөө нарын талаар нэмж хэлэхэд, тархины даралтыг эмээ өвөө нар их оношилно, үүнээсээ үүдэж дур мэдэн антибиотик их хэрэглэнэ. Гэтэл антибиотик хэрэглэхэд бас учиртай шүү дээ. Хүүхэд ханиад хүрээд ирэхдээ аль хэдийнээ антибиотик уучихсан ирдэг. Тиймээс хүүхдийн антибиотикийн мэдрэгийг үзэхэд хэцүү болчихдог. Уг нь антибиотекийн мэдрэгийг нь үзээд тохирсон антибиотекийг нь зөвлөвөл маш сайн тактик болж байгаа юм.

-Мэдрэгийг нь үзнэ гэхээр сорил гэсэн үг үү?

-Тийм, хоолойноос нь арчидас аваад, яг ямар үүсгэгчээр үүссэн юм, ямар антибиотек хэрэглэвэл болох юм гэдгийг үзэх ёстой юм. Гэтэл өөрсдөө дур мэдээд антибиотек уучихаад ирэхээр сорил тавих ямар ч боломжгүй, таавраар антибиотек хэрэглэхээс өөр аргагүй болдог. Үүнээс болж хүндрэх тохиолдол их, удаан эмчлэх шаардлага гардаг.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:51

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:51

ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 16:08:24

ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 16:08:24

ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 16:08:23

ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 16:08:22

ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 16:08:21

ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 16:08:20

ZAP [c:\] 2019-12-12 16:08:20

ZAP [/] 2019-12-12 16:08:19

ZAP [c:/] 2019-12-12 16:08:18

ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 16:08:17

ZAP [/etc/passwd] 2019-12-12 16:08:16

ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 16:08:15

ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 16:08:14

ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 16:08:12

ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 16:08:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:08:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:53

thishouldnotexistandhopefullyitwillnot

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:53

\WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:52

/WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:52

WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:51

WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:50

../../../../../../../../../../../../../../../../

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:49

c:\

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:48

/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:47

c:/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:47

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:46

/etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:45

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:45

c:\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:43

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:43

c:/Windows/system.ini

thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 16:07:42

\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:07:41

/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:07:40

WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:07:40

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:07:39

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 16:07:39

ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 16:07:39

ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 16:07:38

c:\ [202.131.228.66] 2019-12-12 16:07:38

/ [202.131.228.66] 2019-12-12 16:07:38

ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 16:07:37

ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 16:07:37

ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 16:07:37

c:/ [202.131.228.66] 2019-12-12 16:07:36

ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 16:07:35

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 16:07:35

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 16:07:34

ZAP [c:\] 2019-12-12 16:07:34

ZAP [/] 2019-12-12 16:07:33

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:07:33

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:07:32

ZAP [c:/] 2019-12-12 16:07:32

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:07:32

ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 16:07:32

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:07:31

ZAP [/etc/passwd] 2019-12-12 16:07:31

ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 16:07:30

ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 16:07:29

ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 16:07:28

ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 16:07:27

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:14

thishouldnotexistandhopefullyitwillnot

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:13

\WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:13

/WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:12

WEB-INF\web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:11

WEB-INF/web.xml

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:10

../../../../../../../../../../../../../../../../

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:10

c:\

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:09

/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:08

c:/

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:07

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:06

/etc/passwd

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:05

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:05

c:\Windows\system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:04

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:07:03

c:/Windows/system.ini

thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 16:06:58

\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:06:58

/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:06:57

WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:06:56

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 16:06:54

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 16:06:53

c:\ [202.131.228.66] 2019-12-12 16:06:52

/ [202.131.228.66] 2019-12-12 16:06:52

c:/ [202.131.228.66] 2019-12-12 16:06:50

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 16:06:49

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 16:06:49

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:06:48

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:06:47

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:06:46

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 16:06:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:18


109 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
109 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.