Л.Энхболд: Хэрлэн, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Л.Энхболд:Засгийн газрын 26 дугаар тогтоолд өөрчлөлт оруулмаар байна. Үнэхээр Оюутолгойн компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг хөв цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна.

Ажлын хэсэг: Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог. Уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон. Таны хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож судалгаа хийсэн. Судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөнө. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Хөх морь төслийн хувьд тантай санал солилцсоны дагуу Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.220] 2020-01-17 15:46:58

Математикт хар ухаан гэх бодлого бий

zochin [202.126.89.132] 2020-01-16 08:46:25

yun ongi orhon be enhboldoo nogoo 340 000 tn nvvrsnii asuudal yu bolson be

Зочин [202.9.46.213] 2020-01-16 08:16:10

Одоогоос 40 өөд жилийн тэртээ хөдөлмөрийн баатар Ү.Аварзад Хөвсгөлийн Цагаан-Уул суманд цас борооны ус цуглуулж хиймэл нуур үүсгэж байсан юм. Энэ мэт хуучин хийж байсан юмаа сэргээмээр. Бэлчээр сайтай газар худаг гаргах ажлаа эрчимжүүлээч ус бараадсан билчээр талхлагдаж дууслаа...

Зочин [202.70.38.18] 2020-01-16 07:14:43

ЖДҮ-ГИЙН МӨНГӨӨ ӨГЧИХ. ТА НАР УС ТАТАХ МӨНГИЙГ НЬ ИДСЭН БИЗ ДЭЭ, ХУЛГАЙЧУУДАА.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 05:57:52

Гүний ус хоосрохгүй. Шавхагдаж мэднэ гэхдээ жаахан хүлээвэл ахиад бага багаар гардаг зүйл. Өөрөөр хэлбэл гүний усны гарц муудахаас хоосордог зүйл арай биш юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий.

Зочин [202.179.26.221] 2020-01-16 05:17:06

ДУУГАА ТАТААД ДЭЭЛЭЭ БЭЛД . ЭЛИЙ МИНЬ

зочин [122.201.21.111] 2020-01-16 04:47:27

Онги ширгэсэн биз. Хэрлэнг минь ширгээх нь уу. Шорондоо яваач.

Зочин [66.181.181.251] 2020-01-16 11:46:15

bat erdene avarga geh burhan tsarailsan adgiin amitan herlen gol govi ruu tatay gehed baigali orchin, gol us gej uhen hatan eserguutssen mortloo ooroo dornod suhbaataraas ovs hitaduudad zardag bizdee.jinhene novsh. ene tosol bol harin heregjdeg bol jinhene eh oronch tosol shuu.ireeduid hogjliin eh uusver boloh zuil

Зочин [202.131.230.114] 2020-01-16 04:54:27

хэрлэн гол явсаар хятадад очдог тэхээр хятадад усаа өгч байхаар говьдоо хуримтлал үүсгэх нь зөв эрлийз жунгаа минь


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.