Шенгенийн орнуудын виз олгох журам өөрчлөгджээ

Шенгений визийн журам буюу визийн кодекст оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоногзорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюуVFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.
Өмнө нь |
2020-02-02-ноос |
|
Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/ |
60 евро |
80 евро |
Визийн хураамж /6- 12 насны иргэд/ |
35 евро |
40 евро |
Визийн хураамж /0- 6 насны иргэд/ |
хураамжгүй |
хураамжгүй |
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж |
19.6 евро |
19.6 евро |
Жич: Үйлчилгээний хураамжийг төгрөгөөр төлөх бөгөөд еврог тухайн сарын дундаж ханшаар хөрвүүлэн тооцдог ажээ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:15:06
HB4fgf http://pills2sale.com/ levitra nizagara
Pablo [202.9.47.12] 2020-02-10 12:48:15
Good luck.Good bye.
Зочин [202.131.235.198] 2020-02-10 07:38:40
ЗХУ, ОХУ болон СНГ- д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас 88671597