Нэгдүгээр сард 634 иргэнд ипотекийн зээл олгожээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монголбанкны статистик мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард банкууд 634 зээлдэгчид 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс 42.6 хувь нь хөтөлбөрийн зээл байгаа бол 57.4 хувийг нь банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна.

Банкуудын эх үүсвэрээр олгож буй зээл 14 хувийн хүүтэй байгаа бол хөтөлбөрийн зээл 8%-ийн хүүтэй. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нэгдүгээр сард 11.5 хувь буюу жилийн өмнөхтэй харьцуулахад 1.0 нэгж хувиар буурчээ.

Зураг. 2020 оны нэгдүгээр сард олгосон ипотекийн зээл

image

2020 оны нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн

  • 74.1% нь хөтөлбөрийн зээл
  • 20.9% нь банкуудын өөрийн эх үүсвэр
  • 5.0% нь бусад эх үүсвэрээс олгогдсон байна.
  • Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.4% нь хэвийн байгаа бол 2.8% нь хугацаа хэтэрсэн, 1.9% нь чанаргүй зээл байна.
  • Чанаргүй зээлийн 60 орчим хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл эзэлж байгааг Монголбанкны мэдээлэлд дурджээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.31.121] 2020-03-04 13:24:21

ипотекийн зээлийг ямар азтай хүн авдаг вэ? мань мэт улсуудад олдох болов уу ,сонсохнээ өгдөг нь байгаа хүмүүс /банкны болон орон сууцны корпорацийн улсууд том наймаа хийдэг гэсэн шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.