Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд: Тавантолгойн нөөц МАН, УУХҮ-ийн сайдын өмч биш

Ц.Анударь / Улстөр

-БИРЖ ДЭЭР ГАРГАНА ГЭДЭГ БОЛ ХЭЛБЭР. ӨГӨХ САНАЛ ТАВЬЖ БАЙГАА НЬ ЗАРАХ ГЭЖ БУЙ АГУУЛГА-

-Тавантолгойн 30 хувийг хувьчлах тухай асуудлаар та өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн мэдээлэл хийсэн байна?

-Д.Сумъяабазар өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр С.Эрдэнэ бид хоёрыг цагдаад өгсөн байна. Тэрээр “Би Тавантолгойг бирж дээр гаргах гэж байгаа болохоос биш зарах гээгүй” гэжээ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр. Тавантолгойн 30 хувийг өгөх санал тавьж байгаа нь зарах гэж буй агуулга. Ийм УУХҮ-ийн сайдтай төр засаг хаашаа явах вэ гэдгийг ойлгохгүй байна. Бирж дээр гаргана гэдэг нь зарна, хувьчилна гэсэн үг. Улсын мэдэлд байгаа зүйл хувь хүнд очно гэсэн үг.

“Уурхайгаа зарж болохгүй. Нүүрсээ заръя” гэдэг миний байр суурь огт өөрчлөгдөөгүй

Тавантолгойн 30 хувийг ард түмнээс нууцаар зарах хэлэлцүүлэг хаана ч хэзээ ч явагдаагүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байгаа. Тавантолгой гэдэг сэдэв яригдсанаас хойш “Уурхайгаа зарж болохгүй. Нүүрсээ заръя” гэдэг миний байр суурь огт өөрчлөгдөөгүй. Байр суурь нь өдөр болгон өөрчлөгдөж байдаг Л.Оюун-Эрдэнэ шиг хүмүүс үүнийг ойлгохгүй байх.

“49 ХУВИЙГ ЗАРАХ АСУУДАЛ Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ ХОЁРЫН УИХ-ААС НУУЖ ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА”

-Зөвлөмж ил болсоны дараа Ерөнхий сайд гарах асуудал хөндөгдөнө. Хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт зогсоно гэдэг мэдэгдэж байсан шүү дээ?

-Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт зогсохгүй. Тавантолгойн 30 хувийг худалдах хууль бус үйл ажиллагаа зогсох ёстой. Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа зүйлийнхээ учрыг ойлгохгүй жаахан хүүхэд байсан яг хэвээрээ байна. 2012 оны сонгуулийн дараа хар машиныг З.Энхболдын компани оруулж ирсэн гэж гүтгэсэн. Үүнтэй холбогдуулан цагдаад өгч, хил гарахыг нь хориглосон байсан. Тэрээр торгуулиад, уучлал гуйж байсан. Мэдээж гүтгэлэг байв. Одоо ч мөн ялгаагүй ҮАБЗ-ийн шийдвэрийг ил болгосон гэж намайг гүтгэж байна. Ямар ч аюулгүй байдлын шийдвэрийн талаар яриагүй.

Хоёрдугаарт, 49 хувийг намайг мэдэж байсан гэж байгаа. Энэ бол ээлжит гүтгэлэг. 49 хувийг зарах асуудлыг би огт мэдээгүй бөгөөд энэ талаар хангалттай олон ярьсан. Энэ бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын УИХ-аас нууж хийсэн үйл ажиллагаа. Үүнээс болж Ардчилсан нам сонгуульд ялагдсан.

“Л.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын нууц задалсан. Энэ бол гэмт хэрэг”

Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг хаана байгааг мэдсэн мөртлөө АТГ-т хэлээгүй. Ц.Элбэгдорж хаана байгааг Төрийн тусгай хамгаалалтын газар мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ ийм зүйл яриагүй мөртлөө маш олон болчимгүй зүйл ярьж байна лээ. Мөрдөн байцаалтын нууц задалсан. Энэ бол гэмт хэрэг.

ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ХУДАЛДАХ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОХ ЁСТОЙ

-Тавантолгойг хувьчлах асуудал яригдаж байгаа юу?

-Д.Сумъяабазар бирж дээр гаргах, хувьчлах, зарах ялгаагаа ойлгодоггүй сайд байна. Энэ хүнтэй МАН хэр хол явах вэ. Яригдаж байгаа зүйл биш ээ. Хамгийн түрүүнд 73 дугаар тогтоолыг хүчингүй болго гэдэг шаардлагыг тавьж байгаа. Арилжаална гэдэг бол зарна гэсэн үг. Энэ тогтоолыг дагаад бүх юм явчихсан. Одоо бол хувьчлагдахад буюу зарагдахад бэлэн болсон гэсэн үг. 73 дугаар тогтоолыг өнөө, маргаашгүй хүчингүй болгох хэрэгтэй.

Д.Сумъабазар сарын өмнө “ Бүх зүйл бэлэн болсон. Нэг тэрбум орчим ам.доллараар зарна” гэх агуулга бүхий зүйл ярьсан. Харин хоёр жилийн өмнө ярихдаа нэг биш олон тэрбум ам.долларын тухай ярьж байлаа”

УИХ-ын гишүүдэд тавьсан танилцуулгаа одоо ил болго. 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын хуралдаан нууц байгаагүй. Тавантолгойн ордын талаар бид олон жил ярьж байна. Анх УИХ-аар ярихдаа таван тэрбум ам.доллар, гурван тэрбум ам, доллар гэх мэт олон тоо хэлсэн юм. Үүнд юу орж байсан бэ гэхээр Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 200 орчим км төмөр зам, Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам. Энэ хоёр бүтээн байгуулалтийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” өгчихсөн. Цаана нь цахилгаан станц барих, нүүрс угаах үйлдвэр барих мөнгө үлдэж байгаа юм. Энэ мөнгөө хаанаас олох вэ гэхээр зээл авч болно. Хувьцаа зарах ямар ч хэрэг байхгүй. Нийт гарахаар төлөвлөж байсан зардлын 70-80 орчим хувь нь гарчихсан. Энэ бол улс төр биш. Яагаад гэвэл Тавантолгой монголын ард түмний компани. Бид бүгд 1072 хувьцаатай. Миний компанийн хувьцааг зарах гэж байж яагаад надаас асуухгүй байгаа юм. Би зөвшөөрөл өгөх эрхтэй хүн нь шүү дээ. 2,3 сая гаруй монголчууд бүгд зөвшөөрөхгүй гэвэл яах юм бэ. Тавантолгойн нөөц бол МАН, УУХҮ-ийн сайдын өмч биш. Ийм чухал юмыг УИХ-аар таван тэрбум ам. доллараар зарна гэж оруулчихаад одоо нэг тэрбум ам.доллараар зарах гэж байгааг нь ярихаар улс төр гэж байна. Үүнд ямар ч улс төр байхгүй. Би өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:40

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:27:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:27:18

ИРГЭН [64.119.25.42] 2020-03-19 04:23:34

АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ШАЛТГААНАА ЗИ БУРУУ ХЭЛЖЭЭ. ЯЛАГДСАН ҮНДСЭН ШАЛТГААН НЬ ТЭРЭЭР ЦЭЦЭД ӨӨРӨӨ ЗАХИЛАГА ӨГЧ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГУУЛЖ, НАМДАА ӨГДӨГ СОНГОГЧДЫН 30 ХУВЬ БАЙХГҮЙ БОЛЖ ЯЛАГДСАН, ЦААШДАА Ч ОДОО АН ЯЛАХГҮЙ БОЛСОН ИЙМ Л ИХ НҮГЭЛТЭЙ, МОНГОЛЫН АРДЧИЛАЛД ҮЛ БАЛРАХ ГАЙ ТАРЬСАН НӨХӨР ОДОО ОЛОН ЮМ ЯРЬСААР БАС ЮУ ГЭНЭ ХЭНИЙ ЗӨВЛӨХ ГЭНЭ БОЛИМООР ЮМ. ӨӨРТӨӨ АЛБАН ТУШААЛ ӨГЧИХӨЖ.

зочин [103.80.210.150] 2020-03-19 04:03:40

би энэ сэдвийг хальт хультхан гүйлгэхэд энэ Энхболд тэр элбэгээ, сайхан, эрдэнэ, үүлийн буруу үйлдэл, өмч хувьчлал, нийгмийн даатгал, тэтгэвэрийн даатгалын сан, хөдөлмөрийн хүний хөдөлмөр мөлжлөгийн олон хэлбэр, ард иргэдийг намд хамааруулан ялгаварлан гадуурхал зэрэгт дуугай өнгөрөөдөг хирнээ бусдыг харлуулах эх орныг хутгах худалдахдаа гаршсан, улс төрийн нэр хүндээ ашиглаж хагарал үүсгэн хожоо хайж явдаг хунш муутай хүн/ элбэгээгийн уран донгодолт/ шиг л харагдаад байх юм, монгол улсын хөгжлийн нэгэн үед байсан бүхнийг харлуулах юм. та нарын эцэг эх МУ-ын түүхийг товчлоод хаанаас гараад ирсэн байх вэ,

Зочин [66.181.161.71] 2020-03-17 10:40:10

ЭНХБОЛДЫН ЯАЛТГҮЙ ЗӨВ, МАН САВРАА ТАТ

зочин [66.181.160.86] 2020-03-17 09:45:02

Бирж дээр гаргах, зарах хоёр утга нэг боловч чанарын асар их ялгаатай. Биржээр худалдаалах бол маш шударга бөгөөд ямарч хардлагагүй, харин зарна гэдэг бол өнөөгийн улстөрчдийн хийдэг маш их булхайтай, жинхэнэ авилгын шинжтэй, асар их хардлага дагуулсан луйврын ажиллагаа л даа.

зочин [124.158.95.138] 2020-03-17 08:38:41

хүн ард түмэн үнэмшихээр яриачдээ ийм худлаа юм ярихаасаа ичээч дээ.

Зочин [192.82.66.242] 2020-03-17 07:16:57

Энэ маш их шунаг...бас хот руу эрх мэдлээ лав шаасан байгаа.

Зочин [66.181.161.48] 2020-03-17 06:34:42

шуудхан хэлбэл 30 гэр бүл нэг тэрбумийг гаргаад ТТ н 30 хуbииг өмчлөөд аbчих гээд байгааг З Энхболд байнга сануулаад байгаа вм биш үү

ЗОЧИН [202.126.89.98] 2020-03-17 03:48:06

СУМЪЯАБАЗАРЫГ УГ НЬ ДОЛГОРСҮРЭН ЗААН ӨЛСГӨӨГҮЙ ӨСГӨСӨН ЮМСАН. ЭДНИЙ ГЭР БҮЛИЙГ АРД ТҮМЭН ХҮНДЛЭН БАС Л ӨЛСГӨӨГҮЙ ЮМ. ЭДНИЙХ ЭНЭ НАСАНДАА ХӨДӨЛМӨРЛӨӨД ИДЭХ ХООЛТОЙ Л АЙЛ БАЙХ ЁСТОЙ ТЭР ОЛОН ТЭР БУМ ДОЛЛОРООР ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ДОО. ХӨӨРХИЙ

ХИЛЭН [202.126.89.98] 2020-03-17 03:44:38

СУМЪЯАБУЗАРЫН ӨМЧ БИШ ЭНХБОЛД ЯГ ЗӨВ ХЭЛЖ БАЙНА.

Зочин [192.82.65.197] 2020-03-17 03:03:28

Төрийн өмч энэ з.энхболд гэгч этгээдийн үед үрэн таран болсон гэлцдэг. Олны үг ортой л байх.

Zochin [66.181.170.73] 2020-03-16 08:53:16

Z-iin zuv shyy.

Энэ хүн ямарч байсан хамаагүй ярьж хэлж байгаа нь зөв [66.181.161.103] 2020-03-16 08:22:59

Миний бодол энэ хүний ямар байсан нь хамаагүй зүгээр л ТТ-г үнэгүй шахуу зарах гээд ЗГ сайд нь чичрээд байгааг гайхаж бас уур хүрч байна хэлж байгаа нь энэ хүн болхоос ер нь бол үнэн юм ярьж байх шиг. Анх ярьсан нь 5 тэрбум одоо үнэ унлаа 1 тэрбум гэж байна . Тэгвэл зарахгүй харж байгаад 5 тэрбум болхоор нь зарья бас ийм гаргалгаа байж болно. Үгүй бол зарахгүй байя

Zojin [103.212.117.206] 2020-03-16 07:57:01

Chi bitgii huts chinii unen nuur tsaraig medsen shuu dooguur harsan hulgaich

Yu [202.126.89.167] 2020-03-16 06:39:27

5tolgoin 30 g zardag ni mash bury? Tyygeer uls tor khiideg Zika bol byr novdh! Strato gdg China ezdiinkhee bogsiig l baasgyi bailga! Mongolian Tom uls torchid ni yakhaaraa danda Jungaagiin deever bol avgai khyykhdee tejeedeg yum be? Dutuugiin komplex toi novdh Zika!

hnnn [103.229.176.130] 2020-03-16 06:29:27

sumiyaaa ats gils hudulguchh yuman der udsar bgdd iimerhuuu zika nuudiin amnii bai bolgoj bgm daa, songuuliin bosgon der avaachaad, oilgomjgui mongol

Зүчин [103.9.88.154] 2020-03-16 06:04:07

Таван толгойн ордыг хэзээч хувьчилж болохгүй. Хэрэв хуьчилбал бүх нүүрсийг минь цөөхөн жилийн дотор хоослоод бид юу ч үгүй хоцорно..Ер нь хар ухаанаар бодоход МАН сонгуулийн зардлаа босгож ард түмнийхээ саналыг худалдаж авах аргаа хэрэгжүүлэх гэж улайрч байгаа юм шиг санагдаж байна.Өмнөх сонгуулиар 60 тэр бумыг босгож төрийн эрх мэдлийг хуулийн аргаар булаан авсныг бид мартах учиргүй .Одоо бид та нарт итгэхгүй Сонгосон ардчилалаасаа ухрахгүй .Улам цааш хөгжүүлэх болно. З. Энхболд үнэнийг хэлээд байгаа шүү ард түмэн минь.

Зочин [202.179.31.46] 2020-03-16 04:39:32

Энэ ч айхтар зальжин нохой шүү дээ,ёстой чонол гэсэн үг дайрвалч хайр найргүй хазуулна даа.Үнэхээр ёстой алийгаа алдсан хүмүүс төрд байгаагаас өнөөдрийн энэ байдал бий болоод байна шүү дээ. Зөвш дээ зарах гээгүй хөрөнгийн биржид гаргаж мөнгө босгох гэсэн юм гэж хэлж байгаа Сумьяабазар сайд гэж хөх инээд хүргэх,Оюун-эрдэнэ бас л их мэдэмхийрч болчимгүй гоомой юм ярьж бурах гм боловсроогүй сайдууд ч ёстой холио бантан болгож байна даа,үүнийг Зи зөв л хэлж байна.Даанч өөрийнхөө толгой дээрх өвсөө үзэхгүй,бусдыг үзэхээр нүдэн сэргээд ирдэг хачин араншинтай хүн л шүү...

Зочин [192.82.65.224] 2020-03-16 04:29:26

энэ ч тун хэцүү хүн дээ. өөрийнх нь эрх ашиг хөндөгдөнгүүт юу ч хийхээс буцахгүй хүн...

Зочин [202.179.31.46] 2020-03-16 04:23:50

Улс төр дахь Зика вирус минь үнэхээр үнэнээсээ ингэж ярьж байгаа бол түмэн зөв өө.Гэхдээ өөрийг чинь Наранбаатар ашиг сонирхолын зөрчилтэй гээд баахан юм ярьсан нь ортойч юм шиг байна лээ шүү.Тэхээр хэн хэн нь булхай,луйваргүйл үйл ажиллагаа явуулаач дээ.Ард түмнээсээ нуулгүй хийвэл та нарт ярих юм алга байна шүү дээ.Хамгийн гол нь эх орныхоо баялгийг Элбэгдорж,Сайханбилэг,Баярцогт,Баяр,Батхүү,Ганболд,Мэдрээ,Орхон,Эрдэнэбилэг,Дамба-очир,Нямдорж шиг хүмүүс үнэгүйдүүлж,өөрсдөө болон өөрийн хүрээллийн цөөн тооны хэдэн эрх мэдэлтнүүд гадаадынхантай хуйвалдан хувааж завших чинь хуулийн гэмт хэрэг бөгөөд эх орноосоо урвасан хэрэг л гэж ард иргэд бид үзэж байгаа.Одоо ард иргэд нүдтэй болсон,та нөхөд биднийг хашраасан шүү дээ.Энэ нөхдийг л хууль гэж байгаа бол эх оронд нь авч ирээд ялыг үүрүүлэх хэрэгтэй,хөрөнгийг нь хурааж Коби-19 д зарцуулбал зохино.

g;o/g/g/ [202.179.24.99] 2020-03-16 04:07:59

Чиний ч юм биш

Зочин [202.126.89.234] 2020-03-16 04:14:05

Тэнэг малаа З.Энхболд авахгээгүй байна. Энэ хүн авах гэсэн бол энэ нөхдүүдтэй чинь хуйвалдаад явна шүү дээ иэнэг мал минь

Зочин [103.80.211.14] 2020-03-16 04:00:01

Ажил хийгдэхгүй болохоор "хийхгүй байна" гэх, хийх гэж оролдохоор "хийх гээд байна" гэх. Өөрөө мэдэхийн дээдээр мэдэж оролцсон ажлаа яагаад мушгиж нийгмийг бужигнуулаад байгаа юм бэ. Одоо цагт ард түмний хяналтанд байгаа баялгийг та нараас өөр эрх мэдэлтэй хүмүүс л "тууж тавина уу" гэхээс ямар ч эрх мэдэлгүй ард иргэд яагаад ч шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Улс төр рүү орсон гэдгээр буруу мэдээллээр гал сэвэхээ болино уу, Та!!! Ард түмэн бухимдлыг хүсэхгүй, хүсэж байгаа ч үгүй,

Зочин [192.82.73.23] 2020-03-16 03:47:44

ЗӨВ!!!

Зочин [103.212.116.138] 2020-03-16 03:54:05

MAN IIM L TENEG TARXI NI OTSON XULGAICHDAAR SAID XIILGEJ BAIGAA UOMDAA

Зочин [122.201.21.170] 2020-03-16 03:35:33

ӨӨРИЙНХӨӨ МЭДЛИЙН САИТААР ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧИЛСАН МЭДЭЭ, ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫГ ТАВИХ ЮМ ДАА

Зочин [66.181.179.228] 2020-03-16 02:59:30

Ер нь бол сайн муугаараа хэлүүлж яваа З.Энхболд бол Уралын поритехникийн дээд сургууль төгөссөн инженер хүн ,харин 4-р анги дүүрэгсэн ч юмуу үгүй ч юмуу Д.Сумъяабазар юугаа мэдхэв дээ чааваас З.Энхболдын дэргэд хэн ч биш Оросын сургалт дэлхийн аль ч улсад гологдоггүй юм шүү дээ үнэндээ бол

Зочин [202.126.89.234] 2020-03-16 04:15:44

Соц-ын үед Аль гайгүй толгойтой сурлага сайтай хүүхэд гадаадад дээд сургууль төгсдөг байсан. Тэдний нэг төлөөлөл бол Энхболд мөн шүү.

Зочин [66.181.161.83] 2020-03-16 03:26:34

Би гэдэг хүн Сайд хийж чадах л юм байна Сумьябазар мэтийн бөх хүн хийгээд байхад би ч арай дээр эх оронч сэтгэлгээтэй юм шиг байна гэж

Иргэн [66.181.176.128] 2020-03-16 02:49:14

Адилхан хулгайчдын алийг гэхэв .Гэхдээ ойлголтын зөрүү байгааг хэлье Биржид нээлттэй арилжаалах шууд 1 хүнд зарах адилхан зарж байгаа ч ялгаатай Учир нь 30 хувийг хэн ч авч болно Монголын бизнэсмен компани ч болно Эргээд авсөн хүмүүс буцаагаад зарж болно Тэрийг шаардлагатай гэвэл төр буцаагаад авч болно Олон идэвхтэй хувь эзэмшигч байвал компани нээлттэй болно Засаглал сайжранаХулгай багасна Ер нь Тавантолгой хувьчлагдах ёстой Монгол бол татвараа л зөв авах ёстой

иргэн [107.167.107.27] 2020-03-16 02:29:42

монголын ард түмэн дэлхиигээр нил тарчихаж энэ юу болж бна

4909 [66.181.161.110] 2020-03-16 02:29:22

Сумъяабазар мэтийн хүн сайд хийнэ гэхээр энэ улс орон яаж хөгжих билээ.ҮАБЗ-ийн 3 дуугараач...

Зочин [59.153.113.226] 2020-03-16 02:21:48

Корона вирусын тархалт хумигдаж ЗИКА вирус хурдацтай тархах боллоо.Ард түмэн минь сонор сэрэмжтэй байж зөвхөн сонгож байгуулсан төр засгийнхаа албаны мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

иргэн [107.167.104.70] 2020-03-16 02:09:38

эрдэнэт 49 анын сайханбилгиин хувиин өмч мөн үү з энхболдоо

Зочин [122.201.24.196] 2020-03-16 02:02:38

Чиний ч өмч биш

SONGOGCH [192.119.164.103] 2020-03-16 01:54:23

Ene Zi namaa yalagduulsan hun. Ter uyed Erdenet ogt nolooloogui. MAHN har piar geed hen ch itgeegui ugaasaa. Yah gej huulia uurchilsiin. Hudalch hariutslagagui Zi yaj dahij songogdohiin? Stratogoroo damjuulaad Tavan tolgoig ideed tetgevertee garah heregtei muu huvalz

ЗОЧИН [202.9.46.237] 2020-03-16 01:58:28

АН-ЫН ЯЛАГДАЛ ЗИ-ГЭЭС ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙГЭЭР ЭЛБЭГ ХУЛГАЙЧААС БОЛСОН БАЙХ ШҮҮ. ТЭР Л АН-ЫГ ЮУ Ч БИШ БОЛГОЖ ХАЯАД ӨӨРӨӨ ДАХИН ХААНААР СУУХ ГЭЖ ШУНАЛТСАНААС БОЛСОН ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ

Зочин [103.57.92.157] 2020-03-16 01:50:02

30%-ыг нь 10 тэрбум $-аар зарах хэрэгтэй

ЗОЧИН [202.9.46.237] 2020-03-16 01:52:03

ТЭР ҮЕД ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИД АЛДЧИХАЛГҮЙ ӨНӨӨДӨР ТӨДӨӨР ЗАРАХ УУ БАЙХ УУ ГЭЖ МАРГАЖ СУУХТАЙ БАЙНА ГЭДЭГ МОНГОЛ ТҮМНИЙ АЗ ЮМ ДАА.

Зочин [66.181.161.37] 2020-03-16 01:47:17

1072 хувьцаагаа зарах, худалдахаа би мэднэ. Энэ муу бэлтрэгийн үгээр явахгүй. Хууртаж эд нарт олон удаа хулхидуулсан. Одоо залхаж байна. Энхболд бол хорчин муухай санаатай хүн. , Хүний нэр дээр луйвраар авсан хѳрѳнгѳѳ хуулийн хүрээнд нууж чаддаг, хүний цэвэр нэрээр бузар санаагаа гүйцээж далдалж чаддаг, хамгийн их мэдээлэлд ойрхон байж юмны болох болохгүйг сайн мэддэг, ямар замаар хулгай луйвар хийж болдогийг маш сайн мэддэг хүндээ. Би Сумъяабазарын талд байгаа юм биш. АН-ын дарга Эрдэнэ, зѳвлѳх Энхболд хоёр нийлчихсэн, ямар хор хийх гээд байгааг мэдэрч байна. Сонгуульд ялж эрх мэдэлтэй болоод санасанаа хийж монголыг самарна гэдгийг мэдэрч байна.

ЗОЧИН [202.9.46.237] 2020-03-16 01:56:23

ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИЙН ИДЧИХ ГЭЖ БАЙСАН МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ӨМЧ ЭНЭ ХЯЗГААРГҮЙ ИХ БАЯЛГИЙГ АЛЬ БОЛОХ ХҮРТЭЭЖТЭЙ ХАА ХААНАА ГОМДОЛГҮЙ НЭГ Ч БОЛСОН ЗҮЙЛИЙГ ЗӨВ ХИЙЖ БОЛДОГ ЮМ БНА ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЮМСАН. ЭЛБЭГДОРЖ ШИГ ХЭРЭГ НЬ ДУУСАХААР ЗУГТААД ГАРНА ГЭСЭН ШУНАЛЫН БОГИНО БОДОЛГҮЙ ЭНЭ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ УРТ УДААН ХУГАЦААНД ХАМТ БАЙНА ГЭСЭН ХОЛЫГ ЗОРЬЖ ЯВАА УЛС БОЛ АРАЙ Ч ӨВӨР ТҮРИЙДЭЭ ЧИХЭХИЙГ БОДОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

ЗОЧИН [66.181.181.43] 2020-03-16 01:46:06

ТТ-н НҮҮРСНИЙ ОДООГИЙН НӨӨЦИЙН ҮНЭ, УУРХАЙН АМАН ДЭЭРЭЭС ЗАРАХАД: 6 700 000 000тн х 70$ = 469 000 000 000$ /469 ТЭРБУМ АМ. ДОЛЛАР/, ҮҮНИЙ 30%-ЫГ 469 000 000 000 х 0.3 = 140 700 000 000$ /140.7 ТЭРБУМ АМ. ДОЛЛАР/-ыг 1 000 000 000$ /нэг тэрбум ам. доллар/-ААР ЗАРАХ /ОУ-ын хөрөнгийн бирж дээр гаргаж зарна/ ГЭЖ БУЙ ЮМ БАЙНА, ТЭГЭХДЭЭ БҮР ХАМГИЙН ИХ ӨРӨМТЭЙ, КОКСЖИХ НҮҮРСТЭЙ ТЭР ХЭСГИЙГ НЬ МАН, УУХҮ-ИЙН САЙД НАР ГАДНЫХАНД ЗАРАХ АЖ, ЭНЭ ЗАРАХ 30% ДОТОР МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ЭЗЭМШДЭГ 30% ХУВЬЦАА БАЙЖ Л БАЙГАА, ТЭГЭХЭЭР ТТ-Н УУРХАЙН БАЯЛАГ "ТӨРИЙН БОЛООД НИЙТИЙН ӨМЧ" УЧРААС, МАН, САЙД СУМЪЯАБАЗАРЫН ХУВИЙН ӨМЧ БИШ УЧРААС ЭХЛЭЭД 1. 30%-Г ЗАРАХ ЭСЭХ 2. ИЙМ БАГА 140.7 ДАХИН БАГА ҮНЭЭР ЗАРАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХ 3. НИЙТ АРД ТҮМНИЙ 30% ХУВЬЦААГ ЭДНУУС МЭДЭЖ ЗАРАХ ЭСЭХИЙГ АРД ТҮМНЭЭС ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ, ТТ-Н НҮҮРС ЖИЛД 40 САЯ ТН-ЫГ АШИГЛАХАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 170 ЖИЛ ЭЛБЭГ ТЭЖЭЭХ БАЯЛАГИЙГ ХООСОН ХУДЛАА АМЛАЖ ЛУЙВРААР ТӨР ЗАСГИЙГ АВСАН ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ АРАЙ ШИЙДЭХ ЭРХГҮЙ БАЙХАА.

ЗОЧИН [202.9.46.237] 2020-03-16 01:50:36

ЭНД ИНГЭЖ ХЭРЭЛДЭЖ БАЙХ ХООРОНД ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАН МУУ БҮХНИЙ ЭЗЭН ЭЛБЭГДОРЖ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГААГ ХАА ХААНАА БҮҮ МАРТ!!!

зочин [66.181.161.98] 2020-03-16 01:44:07

Нөхөр минь ингэж мэдэн будлихгүй.Их хурлын дарга байхдаа хийж байхгүй яасан юм.Эрдэнэтийн хувийг мэдэхийн дээдээр мэдэж байсан.Төрийн мөнгөөр төрийн өмчийг хувьд нь авч болдог юм уу.1996 ОНООС ЧИНИЙ ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗАВШУУЛСАН БАЛАГ ДУУСААГҮЙ БАЙНА..Манай АН хан энэ хулгайчуудаас салья

Зочин [182.160.36.132] 2020-03-16 01:38:51

Зи-г дэмжиж байна

ЗОЧИН [202.9.46.237] 2020-03-16 01:48:40

ЗИ-Г ДЭМЖИЖ БНА. ГЭХДЭЭ ЭНЭ ЗИ ТЭНЭГ Л БИШ БОЛ ОДОО ОЮУН-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЗАЛУУ ХҮН АЛДАА ГАРГАЖ Л БАЙГАА БАЙХ, ГЭХДЭЭ ЭЛБЭГДОРЖИЙН АЙМШИГТ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАН ГЭМТ ХЭРЭГ БҮХЭН БҮРДСЭН МАНГАСЫН ЭСРЭГ ХАМГИЙН БОДИТОЙ ТЭМЦЭЖ ӨНӨӨГИЙН ЭНЭ ТӨРИЙН ДЭЭД УДАИРДЛАГАД БАЙГАА 3 ХҮН ТӨДИЙГҮЙ МОНГОЛ ТҮМЭН МОНГОЛ ОРОНД АСАР ИХ ХЭРЭГ БОЛЖ БАЙГАА ЗАЛУУ РУУ БҮҮ ДАЙР. ЗИ-Г ТЭГЛЭЭ ИНГЭЛЭЭ ГЭЖ ХЭЛЭЭ Л БИЗ, ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДРИЙН ӨНГӨӨР ХАРВАЛ ЯАВЧ АВЛИГА ЭЛДЭВ ГЭМТ ХЭРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭНГ ӨМӨӨРӨӨГҮЙ ТЭДЭНТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА. ЗИ ЧИНИЙ ЭСРЭГ ХАМГИЙН ХОРОН ЯВУУЛЛАГЫГ ЭЛБЭГДОРЖТОНГУУД Л ХИЙЖ, САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ, МОНГОЛ ТҮМЭН ТЭГЖ БОДОЖ БНА. ШУДАРГА Л БАЙЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ОЮУН-ЭРДЭНИЙГ ЖААХАН Ч БОЛ ДЭМЖ, БҮХ НИЙТЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ЭЗЭН ЭЛБЭГДОРЖ ДЭЭР Л АНХААРЛАА ХАНДУУЛЪЯ.

Зочин [202.70.38.18] 2020-03-16 01:35:10

ТӨРИЙН ИХ ТАЙГАН ЗӨВХӨНСТРАТО КОМПАНИД НҮҮРС АВАХ ГЭЭД, ҮХЭХ НЬ ЭЭ. ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА ТАМЫН ХААЛГА ШАЛДАН ТАТАХ БАЙЖ ТЭР ИХ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ИНГЭТЛЭЭ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭХ ХЭРЭГ ЮУН? АГУУ ИХ ШУНАЛ Л БАЙХ ДАА. ҮГҮЙ БОЛ АТИГАР БИЕНДЭЭ ӨШӨӨ ХОРСОЛ НЬ БАГТАЖ ЯДАЖ БАЙДАГ ХҮН ДЭЭ.

Монгол [192.82.72.58] 2020-03-16 01:24:41

Бөхчүүдийд сонготлоо доошоо осрон ирэдийн ухамсар намуудын хүнии нөөц.

Зочин [59.153.115.247] 2020-03-16 01:19:53

Сумъяа ллар удмаараа шуналаа барьж чадахгүй Хүрэлсүхийн нохойд барьдаг мод болжээ. Хамгийн их коксжсон нүүрстэй хэсэгт IPO босгох хамгийн эрсдэлтэй. Зи даргаа цахилгаан станц дээр ТТ-н ордоос мөнгө босгож өөрсдөө эзэмшиж бариулсан нь ирээдүйд эрчим хүчээ өөрсдөө хянах боломжтой болно. Хэрэв Рио юмуу хятадын компаний мэдэлд эрчим хүчээ даатгавал өмнийн говь тадийгүй монгол улс аюулд орно

Зочин [202.179.27.242] 2020-03-16 01:54:25

450МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг үсрээл 60,0 сая долл зээлээр барих боломж Монголчуудад ч байна.

Зочин [64.119.17.136] 2020-03-16 01:06:26

Энхболд бие Бага ч бодол ухааны бэлчээр томтой монгол эх оронч !!!

Зочин [139.5.219.92] 2020-03-16 00:46:18

Энхболдоо чи эхлээд наад нам гээд юмаа хэрэг түвэгт холбогдсон хүмүүсээс цэвэрлээч, сонгууль болох гэж байна ш дээ,

222 [202.179.31.81] 2020-03-16 00:35:08

Sumya chini bieiin tamiriin bagsh hun yu medehew huurhii. Naaduul ni hooson tolgoig ni erguulj baij tawan tolgoig idcheed Huurhiig shorond yawuulchih vii dee.bagshaa hiij sain buh turuulsen deer de Sumya mini. Yun Uul uurhai chamaas denduu hol.

Зочин [192.82.67.188] 2020-03-16 00:23:07

Би өмчөө бирж дээр гаргах болон зарахыг эсргүүцэж бна

Зочин [192.82.77.102] 2020-03-16 00:20:31

Уул уурхайн сайд 4 жил нэг нөхөр нухаад юу болов?

Зочин [122.201.21.239] 2020-03-16 00:13:03

БАС ЧИНИЙ Ч ӨМЧ БИШ

Ганбаь [202.126.89.104] 2020-03-16 00:09:38

Үнэхээр хөрөнгө оруулаль хийх мөнгө хэрэгтэйг нотлох тооцоо ТЭЗҮ байгаа бол тэр нь нээлттэй бол ЭТТн хувьцааны 30% ийг худалдаж болохгүй ч биш болно. Гэтэл одоо энэ Засгийн газар ЭТТ н өмчөөс хамгийн ашигтай Зүүн цаниййг нь энэ компанийн 30% өмч гэж нэрлээд таслаж аваад худалдаж байна. Энэ бол зүгнэр л хулгай, дээрэм өөр юу ч биш

Зочин [103.14.36.6] 2020-03-16 00:02:18

Зика новш эргүүтээрэй хавьтсан ойртсоноо хэрэгт хутгана хөгийн новшийн эр дээ

Зочин [117.111.2.164] 2020-03-15 23:45:57

Zandaahuugiin Enhbold zangaragtai , oorin gesen tov todorhoi uzel bodoltoi , itgel unemshiltai , bas hiij buteeh gesen husel ermelzleltei iiml er hundee !

Зочин [202.126.89.81] 2020-03-16 02:42:14

Er hun shig bish l bn da,oyunerdene elbegdorjiig haana bgaag ATGd heleegui ch gh shig,ene bol gemt hereg ch gh shig,terniig haana bgaag tagnuul tsagdaa medelgui yadgiin


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.