Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
- 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртлэх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.
Доорх загварын дагуу дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна. Та төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Мөнгө мөрөөдөж улс төр лүү шургалах нь гэмт хэрэг
ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монголын иргэд Тайландад 60 хоног визгүй зорчино
Бугшсан авлигал буруу тогтолцоог хуулиар л зас!
Дэлбэрэлтэд өртөж, ашиглах боломжгүй болсон байрыг буулгах эсэхийг нийслэл шийднэ