Солонгос зорчих иргэд анхаарвал зохих зүйлс
Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл хот руу тусгай үүргийн онгоц нисгэж, тус улсад буй иргэдээ авчрахаар болсон. Тус улсад сурдаг оюутан залуус голдуу 300 гаруй иргэн БНСУ руу явах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргасан. “Хүсэлт гаргасан иргэд тусгай үүргийн онгоцоор явах бөгөөд эрсдэлээ үүрч явах шийдвэр гаргасан тул буцаж эх орондоо ирнэ” гэх санал гаргавал хүлээн авах боломжгүй хэмээн ОБЕГ-ын дарга, Генерал Т.Бадрал анхааруулсан.
БНСУ зорин очиж буй иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Энэ нь манай улсаас очих гэж иргэдэд ч хамаатай аж.
БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлага тавина.
Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google store, App store-с татан авах) шаардлагатай байна.
БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухайн өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна.
Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.
- Биеийн халуун 37.5-аас дээш
- Ханиалгах
- Хоолой өвдөх
- Амьсгал давчдах
шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй байна.
“Self-diagnosis” апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
- Баталгаажилтын код авах зааварчилгаа
- Код авах
- Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл)
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Мөнгө мөрөөдөж улс төр лүү шургалах нь гэмт хэрэг
ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монголын иргэд Тайландад 60 хоног визгүй зорчино
Бугшсан авлигал буруу тогтолцоог хуулиар л зас!
Дэлбэрэлтэд өртөж, ашиглах боломжгүй болсон байрыг буулгах эсэхийг нийслэл шийднэ