Коронавирусын Монголд илэрсэн тохиолдлууд
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусын халдвар "COVID-19" одоогийн байдлаар 12 бүртгэгдээд байна.
2020.03.10-ны өдөр. Гуравдугаар сарын 02-ны өдөр "Чингис хаан" нисэх буудлаар ирсэн Франц улсын иргэн "COVID-19" халдвар авсныг гуравдугаар сарын 2-ны 02.00 цагийн орчимд ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр илрүүлж, Эрүүл мэндийн яам 11.00 цагийн ээлжит мэдээллээрээ олон нийтэд зарлалаа. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар Франц иргэний нэгдүгээр хавьтал болох 123 иргэнийг олж тогтоон, лабораторийн шинжилгээ хийсэн ба өвчтөнтэй хамгийн ойр буюу хамт ажиллаж байсан иргэдэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг албан ёсоор мэдээлсэн.
2020.03.16-ны өдөр. Гуравдугаар сарын 15-ны Сөүлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс, 16-ны "Берлин-Москва-УБ"-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс COVID-19 халдвар илэрч Монголд COVID-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдэв.
2020.03.18-ны өдөр. 3-р сарын 16-ны Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс 17-ны өдөр коронавирус илэрснээр COVID-19 халдварын 5 тохиолдол бүртгэгдэн эмчлүүлж байна.
2020.03.19-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлиний онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Нийт зургаан иргэнд "COVID-19" халдварын эсрэг эмчилгээ хийж байна.
2020.03.21-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлиний тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд энэ онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрснийг гуравдугаар сарын 21-ний өдөр зарлав. Халдвар авсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ.
2020.03.26-ны өдөр. Гуравдугаар сарын 18-ны Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 болов. Эмч нар халдвар авсан иргэний хамгийн ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Уг онгоцоор ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байсан бол халдвар илэрсэн тул 26-ны өдрөөс эхлэн тусгаарлах хугацааг нэмж долоо хоногоор сунгасныг ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын Ухань хотоос 32 иргэнээ авчирч, 14 хоног тусгаарлан шинжилгээ хийгээд халдваргүйг баталгаажуулаад эмнэлгээс гаргасан. Үүнээс хойш:
- Сөүл-УБ-244
- Берлин-Москва-УБ- 231
- Токио-УБ-256
- Истанбул-УБ-252 иргэнийг авчирсан бөгөөд тусгай үүргийн сүүлийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 983 иргэний 10-аас нь CОVID-19 халдвар илэрлээ.
Эмчлүүлж буй 12 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.
2020.03.28. Гуравдугаар сарын 18-ны Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр "COVID-19" илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Монголд ийнхүү коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдээд байна.
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Мөнгө мөрөөдөж улс төр лүү шургалах нь гэмт хэрэг
ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монголын иргэд Тайландад 60 хоног визгүй зорчино
Бугшсан авлигал буруу тогтолцоог хуулиар л зас!
Дэлбэрэлтэд өртөж, ашиглах боломжгүй болсон байрыг буулгах эсэхийг нийслэл шийднэ