Д.Нямхүү: Өчигдөр 334 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,537,000 хүн өвчилж, 536,000 хүн эндсэн байна. 6.5 сая хүн эдгэрсэн бол 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 165,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан. Сүүлийн хоногт АНУ-д 52,000, Бразилд 26,000, Энэтхэгт 23,000 хүн шинээр халдвар авсан байна. Энэтхэгт анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь өчигдөр байлаа.
ОХУ-д өчигдөр 6,736 хүн халдвар авч, 134 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад 29-130 тохиолдлоор халдвар нэмэгдсэн. Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна.Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна.Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, БНСУ-аас гурван иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа" гэв.
32 ХҮН ЭМЧИЛГЭЭНД БАЙГААГИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛБЭЛ, 30 НЬ ХӨНГӨН, ХОЁР НЬ ХҮНДЭВТЭР БАЙГАА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүлсэн” гэв.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Сонгуулийн тэнэгрэл эхэлж, ишиг хурга үнсэж үнгэх улс төрчдийн пи ар олны дургүйцлийг төрүүлж байна
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ