Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас цахимаар эхэлнэ
2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn (Сайтад шинэчлэл хийж байгаа тул одоогоор нэвтрэх боломжгүй) системээр наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийгн 23:59 цаг хүртэл хийнэ.
Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-наас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөж байна. Учир нь цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт л хуваарилдаг байна.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:24:04
wfDRve http://pills2sale.com/ levitra nizagara
Tsetsentuya [66.181.161.44] 2020-07-20 06:58:31
Goy bolson bna