24 цагийн дотор таван мянга гаруй хүн нас баржээ

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 22 сая 48 халдвар авчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 234 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ. ОХУ-д 4,784 хүн халдвар авч, 1,332 хүн эндсэн бол БНХАУ-д 54 тохиолдол шинээр бүртггэдсэн байна" гэв.

Япон улсад 24 цагийн байдлаар 900 гаруй хүн шинээр халдвар авчээ. БНСУ-д 297 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Хурал цуглаан, уулзалт, шашны үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн зай барих дэглэмийн 2-р шатанд шилжиж байгааг зарлажээ.

Их Британийн эрдэмтэд 15-аас доош насны хүүхдүүдэд тус халдвар түргэн тархаж,ноцтой илэрч байгааг онцолсон байна.

АНУ-ын эрдэмтэд хөнгөн балархай шинжтэй иргэдийн өтгөнөөс халдварын шинж тэмдэг илэрч байна. Тиймээс нийтийн бохирын шингэнд шинжилгээ хийхийг анхааруулсан байна.