А.Амбасэлмаа: 546 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 21, 22, 26, 31(2) настай гээд нийт 5 энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 288 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ-д одоо 10 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний бие хүндэвтэр байна.