“1000 инженер” төсөл хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардан авлаа

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа.

Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.

“1000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.
Диплом гардуулах ёслолын арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн оролцож төгсөгчдөд баяр хүргэлээ. Улс эх орныхоо хөгжилд нэн шаардлагатай инженер технологийн мэргэжлийг эзэмшсэн төгсөгчдөөрөө бахархаж байна. Тэр дундаа Технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улсад давхар суралцаж хос хөтөлбөрийн бакалаврын дипломтой болно гэдэг Монгол Улсын дээд боловсролын салбарт түүхийн нэгэн шинэ хуудас нээж буй хэрэг юм. Хос хөтөлбөрийн анхдагч нь болж олон мянган залуус дүү нараа түүчээлэн амжилттай суралцсанд баяр хүргээд амжилт хүсье гэлээ.

БШУЯ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:35:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:35:05

unshigch [103.212.119.65] 2020-08-25 08:33:56

ontslog uil yavdald oroltsoh yu n buruu gej...

Зочин [99.229.251.229] 2020-08-25 04:43:47

Сайд яах вэ суудалдаа 4 жил л сууна,,, харин 1000 хүүхэд мэдлэгээ зөв олж эх орондоо ажиллах нь чухал шдээ!!!

Зочин [73.63.139.199] 2020-08-25 04:36:57

Энэ ЗГ-н сайдууд нэг иймэрхүү л юм хийдэг болжээ. Ажил нь багаддаг байхдаа. Зарим нь айрагны баяр хэсээд ЕС нь буу агсаж ногоон зүлгэн дээр улаан хивс дэвсүүлж дээр нь хээв нэг алхаад л. Энэ засгаас хүлээх юм алга болжээ. Ковид 19 гэдгээр маш их далимдуулж шоудах юмдаа.

зочин [115.65.47.30] 2020-08-24 23:08:24

Төгссөн оюутанд диплом гардуулах нь боловсролын сайдын ажил мөн үү? Яасан хийх ажилгүй сайд вэ? Хийх ажлаа олж ядсан сайд байна уу? Диплом мэтийг декан юмуу тэнхимийн эрхлэгч нар гардуулчихдаг биз дээ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.