Хоригдлыг нийгэмшүүлэх, ажлын байраар хангаж, эрүүл мэндэд нь онцгой анхаарахыг үүрэг болгов

Aдмин / Боловсрол

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав: Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай энэ сарын 22-нд танилцаж, үүрэг чиглэл өглөө. Хорих ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ажиллах үеэр тус ангийн дарга, дэд хурандаа Э.Тамир:

Манай хорих анги 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Батлагдсан хуваарийн дагуу 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийж байна. Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан. Алба хаагчдад зориулан бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгосон. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж, 75 айлын орон сууцны гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн.

Харин 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр:

Манай хорих ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан. Энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгосон. Ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилээс ихэссэн талаар танилцуулав.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:35:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:35:05

Зочин [103.14.36.218] 2020-08-25 15:52:29

.,uneh

0000 [103.10.23.68] 2020-08-24 22:59:18

Танхай дээрэм хулгайгаас бусад Анханы хэрэгтэй хүмүүсийг хорилгүй хотын хог ачих зам цэвэрлэх хотыг гудамны болон байрны хог цас мөсийг цэвэрлэх зэрлэг ургамал зулгаах ил задгай хагийг уэврэлж ачих зэрэг ажилыг хийлгэж гэрээр нь ял эдлүүлэж долоо хоног бүр нэг удаа хууль дурэм ёс зүүн хэчээл зааж байх нь тухайн хүний хүмүүжэлд сайн нөлөөлтэй Шоронд очоод муу зүүль сурхаас хүмүүждэгүй юм ухаалаг хүн бол харин бүр их муу арга сурч хүн хархад гэмгүй царайлсан маш аюултэй хүн болдог

Зочин [66.181.185.198] 2020-08-24 21:07:26

Шшбег бол ял эдлүүлэх байгуулага.дэлхийд нийгэмшүүлнэ гээд гээд сургалт явуулаад бдаггүй. Зөвхөн тэр хугацаад ямар дэглэмтэй бх түүнийг эдлүүлэх л үүрэгтэй.манайд бол ялтангуудыг ажил хийлгэх ёстой. Зардалыг төлүүлэх.мөн хохиролыг нь төлүүлэх ёстой.татварын иөнгөөр тэжээж ямаан дээр тэмээний гарз гаргаж бна.ингэж ард түмэнийг бас хохирооно уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.