А.Амбасэлмаа: 2 хүнээс коронавирус илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

8 сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Шинжилгээнд 8 сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, Тандалтын 5 хүний анхны сорьц, Сувиллын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ, 8 сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний шинжилгээ багтсан юм. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 300 болж. Үүнээс 289 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн 289 хүнээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 11 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс 10 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний бие хүндэвтэр байгаа.
Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.