Баруун аймгуудын гишүүд байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгууллаа

Aдмин / Улстөр

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.

Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажпууд хийж эхний ээлжинд аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байна.

Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-аар хэлэлцэж байгааг хэллээ. Мөн уг үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хүсэлт явуулахаар болжээ.

Аймгийн төвүүдийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл нь анхан шатны үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн жилийн Улаанбаатарын агаарын бохирдол хэрхэн буурснаас харагдаж байгаа учраас лобби бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж аж.

Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн таван аймгийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн боломжтой, газар нутгийн байрлалын хувьд ч, түүхий эдийн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч ихээхэн оновчтой гэж үзэж байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.131.253.110] 2020-08-31 10:54:40

Нүүрсний уурхайн ашиглалтаа сайжруулж мод түлэлтийг багасгахгүй бол 10 жилийн дараа хангай говьгүй цөл болох байхдаа

Зочин [103.10.21.36] 2020-08-30 10:39:17

Энэ гаалийн Адьшаа уснаас хуурай гарч чаддаг арга заль төгс бүрдсэн этгээд. Энхбаярыг хаан байхад л байж л байсан, одоо бүр гишүүн болоод гараад ирж.

tsek [202.179.8.210] 2020-08-30 02:43:07

Утаанаас салж байвал зөв шүү дээ цаашдаа бүх аймаг шахмал түлшний үйлдвэртэй болох хэрэгтэй

зочин [103.57.93.15] 2020-08-30 02:04:39

монголын ард түмний өмч хөрөнгө төсөв мөнгөнөөс болон сургуули,эмнэлэгийг үнэгүйдүүлж авах арга ажиллагааг энэ их хурал доторос гарч ирж бгаан жихэнэ нүүр царайгаа харуулж бна даа.

Иргэн [192.82.68.87] 2020-08-30 00:39:27

Лоббидож баруун бүсийн газар шороог ухаж сэндийлхэнлдээ.больж үз үлгэр урьд ард байхдаа таануус юугаа хийж байсан юм.Лобби монгол үг мөнүү.хуйвалдаан гэж ойлгогдоод байна нэрийг нь өөрчлөх.

Зочин [122.201.22.182] 2020-08-29 02:21:43

МУУР БАГШ НАР ЮУ Л СЭДЭЭД БАЙНА ДАА ?

Иргэд [66.181.161.101] 2020-08-29 00:07:04

Хулгай хийхгүй ,бүлэг байгуулдаг нь зөв шүү.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.