ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ

Aдмин / Улстөр

c

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулах санал оруулж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажиллаж байгаа. Эдүгээ Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажилладаг, төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай зэргийг нь харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Даваанямын Даваа-Очир нь эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 39 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилладаг. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, хууль, эрх зүйн өндөр боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай зэргийг нь харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулахаар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй гэж гишүүд үзсэн тул санал хураалт явуулав.

Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий даргаар, Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор тус бүрт нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.18.208] 2020-08-30 07:55:21

Долоохон жил төрд ажилласан хүнийг туршлагатай гэж байгаа бол хэцүү л юм байна. Тэгээд нас явчихсан байдаг. Харахад жаахан гунигтай ч юм уу эсвэл хүйтэн царайтай ч юм уу нэг нь л лав.

Т,ТӨРӨӨ [124.158.90.3] 2020-08-30 02:35:38

Амаржаргал ерөнхийлөгч болох хүндээ ард түмэн сонгох цаг ирнээ одоо ардчилсан намын дарга болох цаг нь ирсэн шүү эдийн засаг мэдэх жуналгүй алсын хараатай монгол хүн шүү

иргэн [66.181.181.91] 2020-08-29 06:27:01

Хулгайя хулгайчаа сонгоно шүү дээ .!!!!!!Тиймээ МАН - нам тэр чигээр нь бүгдийг татан буулгасан дээр!!!!!!Ийм хүнд үед луйвардаж гарч ирчихээд юу чхийхгүй хэрэлдээд суудалаа зохицуулаад л бж байгаа нь харамсалтай!!!!!!!!!!!!Луйварааа гэж!!!!!!!!!ард ядуурал арилахгүй хэлмэгдүүлэлт л болохнээ.Тэнгэрт Бурханий аврал ирээсэй!!!!!!!!!!!!!!!

ард иргэд [103.10.23.68] 2020-08-29 05:29:58

Энэ хүмүүсийн хийсэн үүлдэл бол маш том гэмэт хэрэг үүндээн ямар харуцлах хүлээх вэ Ямар ял авах вэ Хууль иргэн бүрд тэгш үүлчлэх ёстой Хууль хэрэгжэхийг ард олон хараж байна хүлээж байна

Зочин [103.57.95.96] 2020-08-29 01:51:52

Дэлгэрнаран гэж нүүрсний машины зөвшөөрөл өгөад баахан авилга хээл хахуульд орооцолддог нөхөр үү. Энэ төр гэж баыхгүй болчихсон юм байна .

Зочин [103.10.23.68] 2020-08-29 05:31:55

Им л хулгай нэр дэвшнэ Хулгайч нарын төрөө гэж Монг_ол төр МАНАНгийн гараас гарч дотоодыг хулгайч нарын гарт шилжлээ

Зочин [192.82.68.172] 2020-08-28 14:34:19

Хүрэлсүхийн хүн яач УУ?

ДОРЖЗОДОВ [202.9.46.226] 2020-08-28 13:55:50

ЗА ДЭЛГЭРНАРАН МИНЬ ЧИ Ч ОДОО ЁСТОЙ ЖИНХЭНЭ БУДЛИУЛНА БИЗДЭЭ.МЭРГЭЖЛИЙН ХОРЧИН,АВИЛГАЧ,АЮУЛТАЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ЧИ.ХЭР УДАХ БОЛДОО ЧИ!!!УУЛ ШУГАМАНДАА ЧИ ХААНА БАЙХ ЁСТОЙ ХУЛГАЙЧ БИЛЭЭ!!! ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ЮМ ШҮҮ П.ДЭЛГЭРНАРААН!!!

Зочин [202.126.89.142] 2020-08-28 12:12:54

Шударга ажилласан учраас Та нар сонгогдсон юм биш үү. Эсвэл ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд шинэ эрхмүүд онцгой гүйцэтгэнэ гэдэг бодлогын үүднээс хуучнаа өөрчлөв үү. Нэг л сонин халаа сэлгээ.

Mongols [150.129.141.92] 2020-08-28 11:20:52

Ухна ишгийн Загалмайлсан эцэг Монголд дарангуйлал бодитоор тогтлоо доо Хүүк орон нутгийн болон Ерөнийлөгчийн сонгуульд ногоон гэрлээр гарлаа даа

Зочин [49.0.170.94] 2020-08-28 11:08:28

Нэг нь женкогий хүн, нөгөөх нь зандкагийн хүн очиж байгаан биз дээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.