Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

09.00-12.30 цагт Блью Скай зочид буудлын Даймонд танхимд Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Дэлхийн банкны СТГ, МCS Плаза, 4 давхар.

11.30 цагт Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. /Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд

12.00 цагт ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно.

14.00 цагт Монголын Банкны холбооны байранд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал болно.

14.00 цагт Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.